Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алтан намар 2015” хөгжмийн наадам шилдгүүдээ тодрууллаа
Нийгэм

“Алтан намар 2015” хөгжмийн наадам шилдгүүдээ тодрууллаа

Урлаг Урлаг28/10/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3660551e6e2c1ff79003be08eb6339a0original1841614122015-10-20-09-43[www.urlag.mn]5631253622015-10-28-09-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Алтан намар 2015” хөгжмийн наадам энэ жил 34 дэхь удаагаа уламжлал болон энэ сарын 21-25 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ жилийн наадмыг Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, БСШУЯ хамтран зохион байгуулсан юм. Наадмын хүрээнд нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуудлан шилдэг бүтээлүүдийг толилуулсан бөгөөд нэрт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн мэндэлсний 60 жилийн ойн хүрээнд зохиолчийн дан хөгжмийн болон дууны концертыг тоглосон юм.

Энэ жилийн наадамд 22 хөгжмийн зохиолч 30 гаруй бүтээлээ сойсноос шилдэг есөн бүтээлийг тоглолтын үеэр хүргэж, төрийн урын санд худалдан авах зургаан бүтээлийг тодруулсан байна. Үүнд, хөгжмийн зохиолч Г.Төвшинтөрийн “Эвэр бүрээ, үндэсний найрал хөгжимд зориулсан рапсоди”, Ш.Өлзийбаярын “Төгөлдөр хуурын рапсоди”, Б.Батболдын “Чавхдаст хөгжимд зориулсан дөрвөл”, Д.Ариунболдын ятга симфони найрал хөгжимд зориулсан “Ятгын аялгуу”, Э.Доржсүрэн “Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан радсоди”, Б.Энхбаярын “Оршихуйн үнэн” ораторын хоёрдугаар анги багтсан юм. Улс орны эдийн засаг хүндхэн байгаа гэсэн шалтгаанаар БСУШЯ-наас уг наадамд санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй ч олны дэмжлэгээр “Алтан намар”наадам боллоо. Хаалтын тоглолтын үеэр “Үйлдвэрлэл дагнасан сэргэн мандалт” группийн үүсгэн байгуулагч Б.Төмөрчулуун ирэх жилийн наадмыг ивээн тэтгэнэ гэдгээ албан ёсоор зарласан нь уран бүтээлчдэд томоохон бэлэг барьсан юм.

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ая, Д.Цэдэвийн шүлэг “Алтан намар” дууг Ардын жүжигчин Б.Зангад амилуулсан билээ.

Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй

Уудам бэлчээрт шуугиан татрахгүй

Алтан намар он жил улиран дуурсгалтай

Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан

Ай даа намар цаг

Алтан сайхан цаг …

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Марк Руффало Трамад “анхааруулга өгөв”

10/10/2026

Найруулагч Мэтт Ривз “The Batman 2” киноны зураг авалт түр зогсоолоо

10/10/2026

Жессика Бил “Playmates” кинонд Хью Хефнерийн эхнэрийн дүрд тоглоно

10/10/2026

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026

Намрын өнгө, Монгол ахуйг харуулсан 84 бүтээлийг дэлгэлээ

10/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.