Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 31. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 19. Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, 6 цагаан мэнгэтэй, цагаан луу өдөр.
Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 17 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Аюултай, бас хүнд өдөр. Хувийн амьдралдаа амжилт олох магадлалтай. Гэхдээ бусдаас ялгарах эсвэл өөрийн үзэл бодлоо хэн нэгнээс дээгүүрт тавихгүй байхыг одод зөвлөж байна. Дэргэдээс нөлөөлөх сөрөг хандлагууд маш их байна. Алдаа дутагдал гаргах, ойр дотнын хүмүүстэй маргалдах, хордлого авах, аль эсвэл бэртэж гэмтэж магадгүй. Энэ өдрийг хувийн амьдралын асуудлуудыг шийдэх болон оюун ухаанаа хөгжүүлэхэд зориулахыг од гаригс зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Аюултай өдөр. Сэтгэл санаа хямрах ужиг хууч өвчин сэдрэх аюултай байна. Ялангуяа өндөр настангуудад тохионо. Хувийн амьдралд тань тохиох ноцтой асуудалд бүү хатуу шийдвэр гарга. Зөрчилдөөнийг өөрт ашигтайгаар шийдвэрлэх гэж муйхарлах хэрэггүй. Энэ нь сайн зүйлд хүргэхгүй гэдгийн та ч мэднэ. Орой хоолондоо хэт их хүнд хүнс хэрэглэхгүй байх нь зохилтой.
Хамтатгах (5/21-6/21)
Энэ өдөр нь зөрчилдөөнтэй өдөр болж өнгөрч мэднэ. Өөрийнхөө санаа бодлоо төвлөрүүл, та мөнгө төгрөгийг хий дэмий үрж цацах болон онгирч сагсууран бүтэлгүй зүйлийг хийж мэднэ. Таны хувьд ганцаараа нам гүм орчинд байж алдагдсан тэнцвэрт байдалд эргэн орох, урам зоригоо сэргээх нь хамгаас чухал байна. Цэвэр агаарт удаан хугацаагаар зугаалж, үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх нь таны сэтгэлийг сэргээж, хөнгөрөхөд тустай. Өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд онцгой анхаарал тавиарай.
Мэлхий (6/22-7/22)
Ажил хэрэг эхлүүлж, дотны найз нөхөд, түншүүдтэйгээ харилцаж, гэр бүлийн асуудпаа шийдэхэд тааламжтай өдөр. Эмэгтэйчүүдийн хувьд шинэ хүнтэй танилцаж, хайр сэтгэлийн харилцаанд орох магадлал өндөр байна. Худалдаа наймаа хийх, эмчилгээ хийлгэх, ардын эмнэлгийг шүтэхэд сайн. Эрэгтэйчүүдийн хувьд найр хурим болон чимээ шуугиан ихтэй газар очихоос зайлсхийх нь өлзийтэй сайн. Эс бөгөөс таны эрүүл мэндэд муу нөлөөг үзүүлнэ.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр аз жаргалын эрэлчид хоёр хэсэгт хуваагдана. Төрөлхийн азтангууд, мурийтай тоглоомчид өнөөдөр саад тотгортой учирна. Харин нартын доор өөрсдөө бүх зүйлийн бий болгож чаддаг хүмүүсийн азын тэнгэр ивээх нь гарцаагүй байна. Гол нь аз жаргалын сүүлнээс атгаж чадсан бол түүнийг маш чанга зулгааж хүчээ сулруулахгүй байхыг одод танд зөвлөж байна. Хийхээр төлөвлөсөн ажлаа бүү орхи.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр бүх зүйл нь санхүүтэй холбоотой байх бололтой. Өрөө өгөх ба дахиад зээл авах, шинэ орлого хайх эсвэл ойрын төрөлдөө туслахад сайн. Ойр тойрнынхонтой асуудал үүсч болно. Та хэрвээ бодлоготой ба болгоомжтой үйлдэл хийвэл бүх зүйл сайнаар шийдэгдэнэ. Та хэсэг хугацаагаар ертөнцөөс тасрах ганцаар байх зайлшгүй хэрэгтэй. Эрүүл мэндэд бага хэмжээний хүндрэл гарч болзошгүй. Хүнд хоол хүнсийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Дотоод сэтгэл санаа эрх чөлөөг мэдрэх, гэрэл гэгээтэй баяр хөөртэй үйл явдал болно. Амьдралын дадлага туршлага мөн оюунлаг чадвартай хүмүүсийн үнэлэлт дүгнэлт мөн системчлэгдсэн байдлыг нэхэх болно. Аялж зугаалах, хувийн ажлаа хийхэд тааламжтай. Та шинэ ажил бодож олох ба үүнийгээ дараа долоо хоногт хэрэгжүүлж эхэлнэ. Ойр дотнын хүмүүс тань анхаарал халамж танаас хүлээж байна.
Хилэнц (10/23-11/21)
Таны хэтэрхий шулуун зан, гэнэтийн үйл хөдлөл хамгийн ойр дотны хүмүүст тань сөргөөр нөлөөлж болзошгүй. Бусдын хүсэл сонирхолыг харгалзан үзэх хэрэгтэй. Материаллаг эд зүйлст хэт шунах буюу өөрийн дур сонирхолоос болоод нөхцөл байдлыг бодитоор дүгнэж чадахгүй байх нь. Зөвшилцөлд хүрэхийг хичээ, тэгвэл бүх зүйл хэвийн байна.
Нум (11/22-12/21)
Хол явах, аяллаар явахад таагүй өдөр. Гэр бүлийн харилцаа муудаж мэднэ. Хамтрагчдаа өндөр шаардлага тавих, хариу дайсагнал нь салалтад хүргэж мэднэ. Амьдралын эрч хүч багагүй буурсан учир архаг өвчин хүндрэх магадлал өндөр байхаас гадна биеийн ачаалал ба шаардлагагүй эрсдэл аюултай. Жижиг сажиг зүйлд санаа зовох, дэмий хөөрөх хэрэггүй. Өнөөдөр урьдаас тааварласан мөн бодит дүгнэлтээс аль болох хол байхыг хичээ.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр та бие болон сэтгэлийн хувьд эрч хүчээр дүүрэн байх болно. Энэ өдөр нь таны амьдралыг огцом өөрчлөх тул энэ бүхэнд аль ч талаараа бэлэн байх хэрэгтэй. Хайр сэтгэлийн адал явдалд орооцолдон хэн нэгний сэтгэлийн учгийг хөндөх бололтой. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд илүү их хамааралтай. Ажил хэргийн амжилт ололтыг олох ба шинээр төлөвлөгөө хэрэгжүүлж хамтран ажиллагсад, нөлөө бүхий хүмүүсийг татан оролцуулж чадна.
Хумх (1/20-2/18)
Өдрийн эхний хагас нь онцгүй байна. Магадгүй та насанд хүрсэн эсэхэд шалгалт өгөх болно. Хэрвээ та шалгуурыг амжилттай давах тохиолдолд урьд өнгөрсөн зүйлдээ болон ирээдүйд болох үйл явдалд үнэн бодитоор дүгнэлт хийж чадсан тохиолдолд гэр бүлдээ энх тайвныг олж авна. Эцсийн эцэст бодож санасан зүйлсээ өөр аргаар ба шинэ улсуудтай хэрэгжүүлэх болох нь. Сексийн хүрээнд таныг сэтгэлээр унах явдал хүлээж байна. Найдварууд нь хэрэгжихгүй харин мөрөөдлүүд нь хоцорч мэдэх юм. Таны энергийн нөөц суларна. Хэрвээ та үүнд их ач холбогдол өгөх юм бол сэтгэл гутралд орно. Та ойрын дотнын хүмүүсийн асуудалд анхаарлаа хандуул.
Загас (2/19-3/20)
Энэ өдөр чухал асуудлыг шийдэхэд амжилттай байх ба том хэмжээний худалдан авалт болон худалдааны ажиллагаанд таатай. Танд байх үрэлгэн зангаар хязгаарлагдах өгөөмөр зан худалдааны ажилд гарах хүндрэлийн шалтгаан болж мэднэ. Анхааралтай байх хэрэгтэй. Үдээс хойш идэвхтэй биеийн хүчний ачаалал ба хамт олноороо оролцох үйл ажиллагаанаас зайлсхийхийг анхааруулж байна.