Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“SNOW 2016” Fashion Show
Нийгэм

“SNOW 2016” Fashion Show

Урлаг Урлаг03/11/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-11-03_1724291665107142015-11-03-17-24[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Дархан Минж” ХХК нь Монгол хонины нэхийг боловсруулах шилдэг технологийн эрэл хайгуул хийж дэлхийн арьс ширний салбарт тэргүүлэгч Европын Stahl, Cromogenia, Sarchem, Debag kimiya, Хятадын Fambo компаниудын чадварлаг техологичидтой хамтран олон үе шаттай туршилт судалгаа хийсний үр дүнд Монгол нэхийг боловсруулдаг шилдэг технологийг томъёолж чадлаа.

Энэхүү технологийг томъёолж үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр Монгол нэхийний талаарх уламжлалт ойлголтыг эрс өөрчлөн, олон улсын стандартад нийцсэн хөнгөн, зөөлөн, тансаг хилэн нэхий боловсруулсан нь Монголын үйлдвэрлэлийн салбарт нэгээхэн шат ахисан үйл явдал болоод байна.ARIUNAA SURI брэнд нь уг нэхийгээр орчин үед нийцсэн шинэлэг дахин давтагдашгүй загвар гарган хамтран ажиллаж, үүнээс хамтарсан шинэ Брэндийг бий болгож, дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байна.

ARIUNAA SURI брэнд энэ удаагийн загварын сэдвээрээ “Мазаалай баавгай” -г онцолж авсан. Уг сэдвийг сонгосон шалтгаан нь тоо толгой хорин хоёрхон болтлоо цөөрөөд байгаа Монголын энэ ховор амьтныг хүн бүхний анхааралд хүргэж улмаар Мазаалай баавгайг хамгаалах, өсгөж үржүүлэх боломжийг бий болгох гэх мэт үйл ажиллагаануудад олныг хамруулах нь бидний зорилго юм.

Энэхүү шинэ брэндийн танилцуулгыг 2015 оны 11 дүгээр сарын 14-нд Улаанбаатар, Crocus Event Hall-д өргөн хэмжээний Интертэйнмент Fashion Show хэлбэрээр хийх гэж байна.

Шоуны хөтөлбөрийн хувьд маш олон сонирхолтой үзүүлбэр, сюрпризээр дүүрэн байх болно. Үүнд:

  • Paradise entertainment /surprise/
  • Collection /snow 1/
  • Alternative Singer Оtgoo
  • Paradise entertainment /surprise 2/
  • Collection /snow 2/
  • NISVANIS & Opera UYANGA /Surprise/
  • Collection /mazaalai/
  • LUMINO & DJ WHALE
  • Circus
  • Forever fashion” party /DJ Whale/

 

Бидний шоуны гол материал нэхий. Тиймээс мөнгөн өвлийн орчинд байгаа мэт мэдрэмж төрүүлэх, мөн өмсөхөд хүнд байсан нэхий ямар уян зөөлөн болсныг харуулах сонирхолтой тайз засахаар төлөвлөөд ажиллаж байна.

Шоунд Европоос BAZAAR, ELLE, VOGUE гэх мэт загварын сэтгүүлүүдийн нүүр царай болж олон улсад хэдийнээ танил болсон загвар өмсөгч нар урилгаар хүрэлцэн ирж оролцох гэж байна. Мөн шоунд оролцох Моделууд шалгаруулах үйл ажиллагаа /Model casting/ 2015 оны 10 дугаар сарын 31-нд зохион байгуулагдсан.

Шинээр танилцуулах коллекцийг бүтээхээр Дархан минж ХХК болон ARIUNAA SURI брэндийн баг бүрэлдэхүүн шаргуу ажиллаж байна. ARIUNAA SURI брэнд нь ноос ноолуур, арьс шир, гутал гэх мэт үндэсний үйлдвэрлэгчид, хувь уран бүтээлчид, зураачид, гар урлалчид зэрэг олон баг хамт олныг оролцуулан хамтран ажиллаж байдаг анхдагч үндэсний брэнд юм.

SNOW/2016 шоуг төрөл бүрийн мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй олон хүнийг нэгтгэн бэлтгэл хийж ажиллаж байна. Үүнд:

Хамтран ажиллаж байгаа байгууллагууд:

  • Crocus Event Hall-н хамт олон
  • Paradise entertainment /жүжигчин, бүжигчин, техникийн ажилчид/
  • Nine Hair Club /Монголыншилдэгүсзасалчид/
  • Naromi make up хамт олон
  • NISVANISхамтлаг
  • Opera UYANGA
  • LUMINO хамтлаг
  • Alternative Singer Оtgoo
  • DJ Whale/

Ивээн тэтгэгч байгууллагууд:

  • МOЁT & CHANDON / MSM Group LLC
  • Cass Lemon / Cass Town Co., Ltd

Дэлгэрэнгүй мэдээллийг:

И-мэйл: www.ariunaasuri.com

Facebook page:

http://www.facebook.com/ariunaasuri

https://www.facebook.com/DarkhanMinjLLC/?fref=ts

Event facebook page: https://www.facebook.com/events/980024465351285/ аваарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

13 үе дамжсан товшуур хөгжим

18/03/2026

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

17/03/2026

Төмөртөмөөгийн Үжингүнж дэлхийн бяцхан мисс тэмцээнийг шүүнэ

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.