Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Робин Уилльямсын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд шиг өнгөрчээ
Нийгэм

Робин Уилльямсын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд шиг өнгөрчээ

Урлаг Урлаг05/11/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
23313275639b1c2f173101685379502015-11-05-10-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Харсан хүн бүрийг инээлгэдэг алдарт жүжигчин Робин Уилльямсын амьдрал тоглосон кино шигээ, эсвэл олны төсөөлж боддогчлон сайхан биш байсныг түүнийг харамсалтайгаар нас барсны дараа дэлхий даяараа мэдсэн билээ.

Амиа хорлож энэ хорвоог өөрийн хүслээр орхисон алдарт жүжигчинд амьдралаа дуусгах шалтгаан байсан гэдгийг бэлэвсэрч үлдсэн эхнэр нь “Good Morning America” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө анх удаа дэлгэжээ.

Нөхрөө нас барснаас хойш анх удаа телевизэд ярилцлага өгсөн Сюзан Шнайдерын ярьснаар Робин Уилльямсын амьдралын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд шиг өнгөрчээ.

2014 оны наймдугаар сарын 11-нд Робин Уилльямс гэртээ өөрийгөө дүүжилж амиа егүүтгэжээ гэсэн мэдээ тарж, дэлхий даяар түүний шүтэн бишрэгчид цочирдон хүлээн авсан. Энэ хүртэл түүний амьдралд чухам юу тохиолдсоныг олон нийт мэдээгүй юм. Тэгвэл тэр өдрөөс гурван сарын өмнө Робин Уилльямс Паркинсоны өвчтэй гэдэг нь оношлогдоод байжээ.

Бүр 2013 оны арваннэгдүгээр сараас Паркинсоны өвчний анхан шатны шинж тэмдэг илэрсэн бөгөөд  2014 оны тавдугаар сард эмч нар албан ёсоор тогтоосон байна. Гэвч энэ бол түүнд тохиолдсон ганц бэрхшээл биш байжээ. Алдарт жүжигчин деменция хэмээх сэтгэцийн өөр нэг хавсарсан өвчинд нэрвэгдсэн байж. Гэхдээ оюун ухаан муудах, солиорлын хэлбэрийн энэ өвчнөөр өвдсөнийг амиа алдсаных нь дараа задлан шинжилгээ хийх хүртэл оношлоогүй байсан юм. Түүнийг эмчилж байсан эмч нар өвчний шинж тэмдэг илэрч буйг мэдээд нарийн шинжилгээнд оруулъя хэмээн амиа хорлохоос нь хэдхэн хоногийн өмнө хэлсэн байж. Харин шинжилгээнд орохоос өмнө амиа егүүтгэсэн нь Робин Уилльямс өдөр ирэх тусам хүндэрч буй өвчнөөсөө залхаж, бас оношийг нь сонсохоос айсных гэж бодож буйгаа эхнэр нь ярьжээ.

Робин Уилльямс амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд өөрт нь илрээд буй өвчний шинж тэмдгээс болж маш их цухалдаж, сэтгэл гутралд ороод байж. Тухайлбал, долдугаар сарын 24-нд ариун цэврийн өрөөндөө цусанд хутгалдсан хэвтэж байхад нь эхнэр нь олжээ. Толгойгоороо тасралтгүй шал мөргөж, цусандаа будагдсан түүнээс яасныг асуухад хаалга руу заасан гэнэ. Хаалга мөргөчихсөн юм уу гэхэд толгой дохиж байжээ. Деменция өвчний үед хараа муудаж, аливаа зүйлийг бодитоор харж чадахаа больдог учир тэрээр хаалгыг харалгүй мөргөж  толгойгоо гэмтээсэн байж.  

Деменция өвчний үед хий юм харах, байхгүй хүн, амьтан, эд зүйлийг байгаа мэтээр сэтгэх, эсвэл аль эрт нас барсан дотны хүнтэйгээ ярих гэх мэт шинж тэмдэг ч илэрдэг байна. Өвчний улмаас түүнд тохиолдож буй хачирхалтай явдлууд, биеэ авч яваа байдлыг нь хүмүүс гайхан харахад тэр маш их бухимддаг байсныг ч эхнэр нь ярьжээ.  Өөрт тохиолдсон энэ бүх явдлыг тэр тэсвэрлэж чадахгүй, өөрөө бүхнийг зогсоох гэсэндээ л амиа егүүтгэжээ гэдгийг эхнэр нь өнгөрсөн хугацаанд ойлгосон хэмээн нулимстайгаар өгүүлсэн байна.

Гэхдээ Робин Уилльямсын эхнэрт сэтгэл тайвнаар өнгөрснөө бодох, гашуудах хугацаа бараг байгаагүй юм. Алдарт жүжигчний өмнөх эхнэрийн хүүхдүүд түүнтэй эцгийнхээ өв хөрөнгөөс болж маргалдан, шүүхдээд дөнгөж өнгөрсөн сард тохиролцсон гэнэ. Робин Уилльямс гэрээслэлдээ бичихдээ эхнэртээ үл хөдлөх хөрөнгө болон мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах эрх олгосон ч хүүхдүүд нь Сьюзан Шнайдерыг хэтэрхий шуналтаж, эцгийнх нь бүх хөрөнгийг эзэмших гэлээ хэмээн заргалдсан юм.   

Эх сурвалж: Dailymail

Б.Сэвжидмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.