Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Энэ цагийн эрхэмсэг хөгжмийн зохиолч Б.Чинбатын гайхамшигт хайрын аялгуу
Оддын амьдрал

Энэ цагийн эрхэмсэг хөгжмийн зохиолч Б.Чинбатын гайхамшигт хайрын аялгуу

Урлаг Урлаг10/11/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12233320_10206858167446902_1691670326_n9367987192015-11-10-16-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Дуу хөгжмийн дундрашгүй арвин түүхээрээ Азид төдийгүй дэлхийд дархлагдсан Монгол түмний сэтгэлийг баясгаж сонорыг мялаасан сайхан уран бүтээл цацагдсан даруйдаа л хүн бүхний хайрын дурсамжыг сэдрээж, хайрлахын сайхныг мэдрүүлсээр сүүлийн өдрүүдэд хит болон эгшиглэх боллоо. Энэ бол тэнгэрлэг үнэнч хайрын, тэмдэг болон мөнхөрсөн дурлалын түүх “Ромео & Жульетта” хэмээх сонгодог жүжгийн дуу юм.

    Энэ цагийн шилдэг хөгжмийн зохиолчдын нэг МУСТА Б.Чинбатын авъяас билиг, онгод мэдрэмжээс хөглөгдөж гарсан 10 гаруй аялгуут бүтээл нь ийнхүү эхнээсээ дуу болон “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай, “Бид 4” хамтлагийн дуучин Б.Замбалгарав нарын дуулсанаар бидэнд хүрч эхэлсэн юм. Түүнчлэн жүжгийн дундуур залуу дуучин Мишээл, хийлч Хулан зэрэг олон арван авъяаслаг уран бүтээлчдийн амилуулсанаар дуу хөгжмийн бүтээл болж үзэгч сонсогчдод хүрэхийн зэрэгцээ цомог болж дуу хуураар хөглөгдөж амьдардаг элгэн түмэнд минь хүрнэ гэж бодхоор бахдалтай.

   Хагас мянганы тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болон мөнхөрч, хэн бүхний зүрх сэтгэлийг эзэмдэгч, “Ромео & Жульетта” хэмээх У.Шекспирийн энэхүү алдарт бүтээлийг Монголын тайзнаа эгшиглэнтэйгээр тавигдах их үйлийн эзэн болж МУСТА Б.Чинбат ийнхүү ихийг бүтээж яваа юм. Энэхүү гэгээн үйлд "New star" студийн хамт олон төдийгүй түүний хайрт гэргий, хамтлагийн бүсгүйчүүд гээд олон арван авъяастангууд хамтран зүтгэж буй нь тодорхой.

    МУСТА Б.Чинбатын хувьд хэдхэн жилийн өмнө “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмийг туурвиж Монголчуудыг төдийгүй олон орны үзэгч, сонсогчдыг байлдан дагуулсаны зэрэгцээ түүгээрээ цомог гаргаж, бүр цаашлаад бүрэн хэмжээний тоглолтыг тавьж байсан бөгөөд “Ромео & Жульетта”-ийн хөгжмийн бүтээлүүдээрээ мөн л цомог гарган түмэнд хүргэж энэ цагийн шилдэг хөгжмийн зохиолч гэдгээ бахдалтайгаар тунхаглах нь дамжиггүй юм. Ингээд эрхэм уншигч та энэ цагийн эрхэмсэг хөгжмийн зохиолч Б.Чинбатын хөг аялгуут ертөнцөөр аялж, Монголын энэ цагийн нэрт найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулах ухаан, УДЭТ-ын авъяас билигт жүжигчдийн онгод мэдрэмжээр амилж буй “Ромео & Жульетта” сонгодог жүжигт саатаж урлагийн яруу сайхныг мэдрээрэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026
Оддын амьдрал Урлаг

P Diddy дахин ганцаарчилсан хорих байранд шилжжээ

03/10/2026
Оддын амьдрал Урлаг

“Bigbang” хамтлагийн экс гишүүн T.O.P, дуучин, жүжигчин Nana нар үерхэж байгаагаа албан ёсоор зарлалаа

03/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray Kids” хамтлаг “Грэмми”-ийн шагналыг бойкотлох BTS-ийн хөдөлгөөнд нэгдлээ

06/10/2026

Б.Одончимэг: Энд нэг хүний тухай биш, зуугаад уран бүтээлчдийн хамтын хөдөлмөр цаана нь яригдаж байгаа

06/10/2026

О.Дөлгөөн: “Монгол хаан” бол зөвхөн бидний биш, Монголынхоо нэрийг дэлхийн тайзнаа авч явах бүтээл

06/10/2026

Гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатар 10 жил хамтран ажилласан дууны инженертээ хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ

06/10/2026

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” пянзны баяраа тэмдэглэлээ

06/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.