Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Соёл урлагийн эрдмийн их уурхай СУИС
Сонгодог уран зохиол

Соёл урлагийн эрдмийн их уурхай СУИС

Урлаг Урлаг11/11/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-11-11_1323599082637912015-11-11-13-26[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Түүхт ойгоо тэмдэглэж байгаа СУИС-ийн хамт олон, эрдэмтэн багш,ажилтан, ажилчид,оюутан залуус болон нийт төгсөгчдөд баярын мэнд хүргэе.

Эх орныхоо нэрийг дэлхий даяар дуурсгасан соёл, урлагийн алдартнуудыг төрүүлэн гаргадаг эрдмийн их уурхай-Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн 25, түүний бүрэлдэхүүнд багтдаг Дүрслэх дизайн урлагийн сургуулийн 70, Соёлын сургуулийн 50, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн 40 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхэн ойгоо угтсан урлаг соёл, эрдэм судлалын олон сайхан ажил зохиож  байгаагаас танилцуулъя. 

2015 оны 11 дүгээрсарын 6-нд 19:00 цагт СУИС-ийн оюутнууд Улсын Драмын Эрдмийн театрт орчин үеийн залуусын амьдралыг харуулсан Марк Камолеттийн  “Боинг Боинг”инээдмийн жүжиг тоглож сонирхуулав. Эл жүжгийг  “Бидний уран бүтээл“ төслийн хүрээнд манай Театрын урлагийн сургуулийн оюутнууд багш нарын удирдлагаар бүтээлээ.

11 дүгээрсарын 9-нд 14:00 цагт

 СУИС-ийн “ОЮУТАН” театрт бүрэлдэхүүний сургуулиудийн оюутнуудын дунд “СОЁЛ БА ХӨГЖИЛ” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан юм. Тэргүүн байрт Соёлын сургуулийн  оюутан  Б.Оюун “Дээд боловсролын салбарт Сошиал медиа маркетингийг хэрэгжүүлэх боломж”, дэд байрт Соёлын сургуулийн III курсын  оюутан Буян-нэмэх “Бумбардай комикс номыг соёлын бүтээлч үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж”, гуравдугаар байрт Театрын Урлагийн сургуулийн Жүжгийн зохиолчийн III курсын оюутан С.Баатарцогт “Моно жүжиг ба тууль хайлах урлагийн адил төстэй талууд“, шагналт байрт РТМУС-ийн оюутан Г.Дөлгөөн “Сэтгүүл зүйн боловсролын зарим асуудалд” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.

11 дүгээрсарын 10-нд 18:00 цагт

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт багш, оюутан, төгсөгчдийн хамтарсан бүтээлийн “СОНГОДОГ МОНГОЛ” тоглолт болов. Энэ тоглолтын ерөнхий найруулагчаар СУИС-ийн ХУС-ийн багш, Монгол Улсын Ардын жүжигчин  А.Долгор ажиллав. Оюутнуудын  тоглосон  “Алеко” нэг бүлэгт дуурь  олны талархал хүлээв.

 11 дүгээрсарын 11-нд 14:00 цагт

СУИС-ийн “Оюутан” театрт эрдэмтэн багш, судлаачдын “СОЁЛ УРЛАГ БА ХӨГЖИЛ” эрдэм шинжилгээний хурал болно. 

11 дүгээрсарын 13-нд 14:00 цагт

СУИС-ийн давхацсан ойд зориулсан “МОНГОЛ ЭРДЭНЭ” хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болно. Энэ тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллаж байгаа бөгөөд СУИС-ийн үе үеийн төгсөгчид шилдэгийн шилдэг бүтээлээсээ дээжлэн сонирхуулах болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.