Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»СТА дуучин Мөөжиг “Хүсэл биелнэ” тоглолтоо хийнэ
Уртын дуу

СТА дуучин Мөөжиг “Хүсэл биелнэ” тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг16/11/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
94435e48f7cbf4a9d351a7b81d614b047615552182015-11-16-17-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Та бидний сайн мэдэх “Хувь заяаны галт тэрэг”,  “Хайрын сарнай”, “Найзууд”, “Бороо” зэрэг дуугаараа олноо танигдсан Эрдэнэтийн дуучин МУСТА Мөөжигийн “Хүсэл биелнэ”  цомгийн баяр өнөөдөр боллоо. Түүний цомогт "Хайрын сарнай", "Чамайг үгүйлнэ", "Найзууд" зэрэг нийтдээ 12 дуу багтжээ.  "Hi Fi" рекордост болсон уг цомгийн баярт хүрэлцэн ирсэн эхний 50 сонсогчидод“Хүсэл биелнэ” цомгоо бэлэг болгон барьсан юм.

 Мөөжиг буюу Мөнх-Эрдэнэ нь "Т.I" хамтлагийг 2004 онд үүсгэн байгуулсан бөгөөд 10 гаруй жил урлагт үнэнчээр зүтгэж, СТА хэмээх цолоор энгэрээ мялаасан авъяаслаг хөдөлмөрч дуучин билээ. Тэрбээр мөн энэ сарын 30-нд өөрийн бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд толилуулах гэж байгаа юм байна.   

 Мөөжиг дуучин бүтэн хараагүй бөгөөд түүний хүүд энэ өвчин удамшиж, мөн хараагүй төрсөн байдаг. Гэхдээ тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй ч сонсогч түмний сонсох, дуулах дуртай олон сайхан дууг бүтээсэн авъяастан. Хараагүй мөртөө амжилттай яваа, хөдөлмөрч уран бүтээлч манай улсын хэмжээнд хоёр гуравхан л бий. Тэдний нэг болох Мөөжгийн дуунуудыг бүгдээрээ, сонсож, бас дэмжих нь зүйтэй. Энэ ертөнцийг хардаг нь харахгүйгээ хөтлөөд, алхдаг нь алхахгүйгээ өргөөд, түүний сэтгэлийн гүнээс гарах аялгууг мэдрэн, сонсож,  аялгуут дуутай нэгэн оройг хамтдаа өнгөрүүлэх сайхан боломж байна.

11 сарын 30-нд болох “Хүсэл биелнэ” тоглолтын билетийг бөхийн өргөөний кассаар худалдаалж байгаа бөгөөд 19001950 үнэгүй хүргэж байгаа  юм байна.

Н.Ганчимэг

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  •  
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.