Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын сонгодог урлаг солонгос улсын тайзнаа
Нийгэм

Монголын сонгодог урлаг солонгос улсын тайзнаа

Урлаг Урлаг17/11/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
119892-123635-9875569823715033952015-11-17-10-24[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 70 гаруй уран бүтээлчид Солонгос улсад монгол сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлэхээр болсон тухайгаа мэдээллээ.

Арваннэгдүгээр сарын 18-наас арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл 20 хоног Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүд, дууриудыг тоглох юм байна.

Тодруулбал:
Арваннэгдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд “Лучиа Ди Ламмермур” дуурь,
Арванхоёрдугаар сарын 2-3-нд “Цөмөөхэй” балетыг Тежон хотноо тоглож,
гоцлол дуучдын хамт арваннэгдүгээр сарын 30-нд Пусан,
Арванхоёрдугаар сарын 4-нд Тежон,
Арванхоёрдугаар сарын 6-нд Сөүл хотод Монголын дуурийн уран бүтээлчдийн “Монголиан Гала” концертыг тоглоно

 Тус тоглолтод МУГЖ Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, СТА Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар оролцох юм.

УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид болон уран бүтээлчдийн хувьд байнгын ажлаас гадна санхүүгийн боломжоос хамаарч бүрэн бүрэлдэхүүнээр аялан тоглох нь хүндрэлтэй байдаг. Солонгосын талаас томоохон дэмжлэгтэй нийт 70 гаруй уран бүтээлч Монголын дуурь, сонгодог хөгжмийн дээжээс Солонгосын үзэгчдэд үзүүлэх цогц үйл ажиллагаа хэлбэрээр энэхүү төслийг хэрэгжүүлэх нь өргөн хүрээг хамарч, өндөр үр дүнд хүрнэ гэж итгэж буйгаа уран бүтээлчид хэлж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд БСШУЯ, “МИАТ” ХК, Сөүл дэх Монголын ЭСЯ, Сөүл хотын захиргаа, Сөүл хот дахь УБ хотын төлөөлөгчийн газар зэрэг байгууллага дэмжин ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гвинет Пэлтроу 54 нас хүрлээ

27/09/2026

Өнөөдөр жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр

27/09/2026

Домогт гитарчин, дуучин, хөгжмийн зохиолч Ц.Энхманлай энэ өдөр 70 нас хүрэх байлаа

27/09/2026

Т.Үжингүнж “Алтан эрдэнэ” хүндэт цол, тэмдгээр шагнууллаа

27/09/2026

Эминемийн ховор пянз, бичлэгүүд дуудлага худалдаанд оржээ

26/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.