Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хүсэл мөрөөдөл хүнийг хөгөлдөг
Уртын дуу

Хүсэл мөрөөдөл хүнийг хөгөлдөг

Урлаг Урлаг18/11/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
55258a76c165b0b3original3720733852015-11-18-11-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнийн цэнхэр говийн хүү, СТА дуучин Т.Батсайханыг дуунд дуртай Монголын ард түмэн андахгүй. Тэрээр дунд сургуулиа төгсөөд нутгийнхаа ХДТ-т ажиллаж байгаад СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид элсэн орж МУГЖ О.Ичинхорлоо багшийн гарын шавь болсноор дуулах эрдэмд шамдан сурсан юм. Нарийн цээл хоолойтой бор хүүг багш нь дуурийн ирээдүйтэй дуучин болгохын төлөө чармайн хичээллүүлж байсан ч Батсайхан цагийн аясыг даган нийтийн дуунд хөл тавьж багшийнхаа сэтгэлийг багагүй гонсойлгосон гэдэг. Дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтран “Ханьсахын жаргал” дууг дуулсан нь амжилттай болж түүнийг Монголын ард түмний хайртай олны танил дуучин болох эхлэлийг нь тавьсан юм. Цээл хоолойтой Т.Батсайхан хэдийгээр нийтийн дуу руу ийнхүү уравсан ч сурч эзэмшсэн сонгодог чиглэлээрээ уран бүтээлээ туурвиж ард түмэндээ сонгодог тоглолт хийж багшийгаа баярлуулна даа гэсэн хүсэл мөрөөдлийг байнга зүрх сэтгэлдээ далдхан тээсээр, хувийн бэлтгэлээ ч орхигдуулалгүй иржээ.

Тэрээр 5 жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагандаа:

– Миний хувьд өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрч, сайхан уран бүтээлийг ард түмэндээ хүргэхийг зорьж яваа жирийн уран бүтээлч. Ари, опера гэж юу байдгийг биеэрээ мэдэрч амжилтанд хүрэхийг хүсдэг. Миний багш гавьяат жүжигчин О. Ичинхорлоо намайг сонгодогоор явуулах их сонирхолтой. Байнга л "Зохиолын дуу дуулаад явах хүн биш юмсан" гэж хэлж сануулж байдаг. Ямар ч байсан дуурийн урлагт хөл тавина. Гэхдээ яг хэзээ гэдэг нь тодорхой бус байна… хэмээн ярьж байжээ.

 Хүсэл мөрөөдөлтэй, зорьсон зорилготой байхад хүн юуг ч бүтээн туурвиж болдогийн тод жишээг харуулахаар СТА дуучин Т.Батсайхан “Миний…Сонгодог” тоглолтоо хийх гэж байна. Зохиолын дуугаар олонд хэдийнээ танил болсон залуу уран бүтээлч ийнхүү 11 жилийн дараа мөрөөдлөө биелүүлж, басхүү багшийнхаа итгэл найдварыг алдалгүй дэлхийн сонгодог уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах гэж байгаа нь үнэхээр бахдалтай.

Хүсэл мөрөөдлөөр хөглөгдсөн “Миний…Сонгодог”-т тавтай морил. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.