Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»224 кг жинтэй эмэгтэй мэс заслын аргаар жин хасах болжээ
Нийгэм

224 кг жинтэй эмэгтэй мэс заслын аргаар жин хасах болжээ

Урлаг Урлаг18/11/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-11-18_1542582272574662015-11-18-15-43[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНХАУ-ын иргэн Цянь Цянь энэ жил 31 настай, 224 кг жинтэй. Жин хасах гэж төрөл бүрээр оролдсон ч төдийлөн амжилтанд хүрээгүй учраас мэс заслын аргаар жингээ хасахаар өнгөрсөн 10-р сард анх эмнэлэгт хандсан байна.

Нэг суурин дээр 100 ширхэг кебаб идсэн ч цаддаггүй Цянь Цянь бүсгүй жингээ хасч чадвал энгийн амьдралд орж, хайр дурлалтайгаа учирна гэж найдаж байгаа аж. Хэт илүүдэл жингээс улбаалж Цянь Цянь бүсгүй алхах, амьсгалахад хүртэл хүндрэлтэй болсон учраас энэ сарын эхээр жин бууруулах анхны мэс засалдаа оржээ.

Бүсгүй бусад хүүхдийн адил жинтэй төрсөн ч эцэг эх нь охиноо харж хандах завгүй учраас хөдөө амьдардаг эмээ нь өсгөжээ. Эмээгийнхээ гарт ирсэн үеэс Цянь Цянь охины хоолны дуршил бусад хүүхдээс 3 дахин их болжээ. Түүний эргэн тойрны хүмүүс охиныг багадаа маш уйланхай байсан гэж ярьдаг байна.

Жирийн 9 сартай хүүхдүүд бууз баншнаас нэгийг арай гэж иддэг бол Цянь Цянь зургаан бууз иддэг байжээ. Бага сургуульд орохдоо л тэр ангийнхнаасаа хоёр дахин их жинтэй байсан бол коллежид элсэх үедээ 322 кг жинтэй болсон байна.

Тэрээр “Би амьдралдаа нэг ч удаа цадталаа идэж үзээгүй. Яаж  ч их идсэн би цаддаггүй. Найзууд маань бүгд хүнтэй гэрлэж хүүхэдтэй болсон, харин би энэ тухай бодож ч зүрхэлдэггүй” гэжээ. Нэгэнт хүний нүүр харж чадахгүй таргалсан учраас Цянь Цянь сүүлийн зургаан жил гэрээсээ гаралгүй хүний нүднээс нуугджээ. Хятадын хамгийн тарган гэгдэж байсан бүсгүй хэт таргалалтаас улбаалж амиа алдсан үйл явдал Цянь Цянийг ихэд айлгаж, эмнэлэгт хандаж, мэс засал хийлгэхэд хүргэжээ. Хэрэв Цянь Цянь энэ хэвээрээ таргалсаар байвал 40 нас хүрэлгүй амьсгал хураах гэнэ.

Эх сурвалж: Hiub.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бейонсе Колумбын газар хөдлөлтийн гамшигт өртөгсдөд нэг сая ам.доллар хандивлана

29/08/2026

Стинг хөгжмийн зохиолч Нино Ротагийн тухай баримтат кинонд өгүүлэгчээр оролцоно

29/08/2026

Дуучин Г.Эрдэнэчимэг төрсөн өдрөөрөө 100 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, хувцас бэлэглэжээ

29/08/2026

Гон Хё Жиний тоглосон “A Bona Fide Killer” цуврал үзэгчдийг байлдан дагуулж байна

29/08/2026

Жүжигчин Эллиотт Гулд 88 нас хүрлээ

29/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.