Гуатемала улс нь Гондурас, Эл Салвадор, Мексик зэрэг улс орнуудтай хиллэдэг бөгөөд Испаниас 1821 онд салж, тусгаар улс болсон байна. Одоогийн байдлаар энэ улсад өсвөр насны охидын төрөлт хамгийн их буюу жилд 14-с доош насны 5100 охин төрдөг гэсэн дундаж судалгаа байдаг байна. Ингээд Шведийн гэрэл зурагчин Linda Forsell-ийн фото сурвалжлагаас та бүхэнд хүргэж байна.
Энэ оронд маш их охид хүчирхийлэлд автаж, жирэмсэн болдог, үүнээсээ үүдээд тэдний бэлгийн бойжилт ч гүйцэд явагдаж дуусаагүй байдаг тул хүүхэд нь эндэх, өөрсдөө амь насаа алдах зэрэг эмгэнэлт хэргүүд маш ихээр гардаг байна. Өсвөр насандаа төрж байгаа охидын 60% нь хамаатны ахдаа, төрсөн ахдаа хүчиндүүлсэн байдаг бол хамгийн аймшигтай нь 30% нь төрсөн эцэгтээ хүчирхийлүүлж жирэмсэн болдог ажээ.
1. Тус улсын засгийн газар гэрлэх доод насыг 18 болгон өөрчилсөн байна. Харин өмнө нь 14 байжээ.
2. Лилиан хэмээх энэ охиныг харахад дүү нартайгаа тоглож байгаа мэт харагдана. Гэвч тэр 11 насандаа хүү Луйс Дэвидээ төрүүлсэн бөгөөд хүүгийн эцэг нь түүний авга ах юм. Лилиан өөрөө ч хүүхэд хэвээрээ байгаа нь үнэхээр харамсалтай.
3. Энэ улсын эрчүүд эмэгтэйчүүдийг өөрсдийн өмч, эд зүйл гэж боддог байна. Нэгэн охины аав нь “Тэр бол миний охин. Тийм учраас би түүнтэй юу хүссэнээ хийх эрхтэй” хэмээсэн байна.
4. Хэйди хэмээх энэ охин 12 настай байхдаа хүүгээ төрүүлсэн байна.
5. Глориа охин одоо дөнгөж 13 настай бөгөөд тэрээр нэгэн шөнийн клубын DJ-д хүчиндүүлсэн байна. Харамсалтай нь энэ зурган дээр тэр 5 сартай жирэмсэн байгаа юм.
6. Мишель 13 настай байхдаа нэг охин төрүүлсэн байна. Тэр сургуулиа тараад гэртээ харих замдаа 53 настай өвгөнд модноос хүлүүлэн хүчиндүүлсэн байна. Түүний ээж нь хүүхдийг нь төрүүлчихээд Мишелийг нэгэн баян эрд заржээ. Ингээд тэр 2 дахь хүүхдээ гаргасан нь орон дээр хэвтэж буй жаал юм.
7. Гуатемалагийн иргэний дайны үеэр эмэгтэйчүүдийг хүчиндэх нь ямар нэгэн хуулиар хориглогдоогүй байжээ. Энэ үеэр нийт 100,000 гаруй эмэгтэйчүүд хүчинд автсан гэдэг. Түүнчлэн жил болгон бүх насны эмэгтэйчүүд хэдэн мянгаараа хүчирхийлэлд автдаг ч тэднээс 10 нь л энэ тухай цагдаад мэдэгддэг байна.
8. Энэ охиныг Женнефер гэдэг бөгөөд 12 настай байхдаа нэгэн гэмт хэрэгтэнд хүчиндүүлсэн юм. Гэрийнхэн нь энэ тухай мэдэгдэх гэхээр уг гэмт этгээд тэднийг алчихвий хэмээн айж байгаа гэнэ.
9. Бага насандаа төрөхөд маш их аюул тулгардаг.
10. Амелиа охины анхны хүүхдийг “хийсвэр” хагалгааны аргаар гаргаж авчээ. Учир нь түүний умай хэтэрхий жижиг байсан аж.
11. 18 настай Эрика найз залуугийн хамт. Тэр 14 насандаа хүүхдээ төрүүлж, сургуулиа ч аль хэдийн хаясан байна.
12. Андрей хэмээх энэ жаахан охин нөхөртэйгээ хамт амьдардаг ч одоо жирэмсэн ажээ. Нөхөртөө зодуулсан учир аав ээж дээрээ түр ирсэн байна.
13. Хүүгээ унтаж байх хойгуур найзуудтайгаа тоглож буй Лилиан охин.
14. Ихэнх охидууд маш жаахан байхдаа төрдөг учир урагт болон өөрийнх нь биед амин дэм хичнээн чухлыг мэддэггүй аж. Иймээс хүүхдүүд нь маш бага жинтэй, жижигхэн, сульдаа төрдөг байна.
Эх сурвалж: Сaak.mn