Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Single ladies 2” ашиг орлогоороо тэргүүлж байна
Нийгэм

“Single ladies 2” ашиг орлогоороо тэргүүлж байна

Урлаг Урлаг23/11/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12271432_964824573583307_724289486_o1612221152015-11-23-11-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“U” фильмийн гурав дахь уран бүтээл “Single ladies 2”романтик, инээдмийн кино нээлтээ хийгээд сар гаруй боллоо. Өдөр бүр л танхим дүүрэн үзэгчтэй байгаа тус кино ашиг орлогоороо тэргүүлж байсан кинонуудыг ардаа орхиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, энэ жилийн Монголын киноны салбарын  хамгийн их мөнгийг Г.Ундармаа халаасална гэсэн үг.

Хувцас загвар, нүүр будалт,  Монголын сайхан залуучууд, хүүхнүүдийг алаглуулсан “Single ladies 2” кино хувцас загвартаа л гэхэд 30 саяыг зарсан аж. Тиймээс Улаанбаатарын дэгжин хүүхнүүд трэндээ тэндээс харахаар кино театр руу цувж байгаа сурагтай. Зураг авалт хийсэн газар, орчин нь онцгой байхын дээр Солонгосын зураглаач өнгө будгийг нь тааруулснаараа онцлог болжээ. Аливаа зүйлд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл зарцуулбал амжилтад хүрдгийн жишээ энэ.

Жүжигчин, найруулагч энэ хүчирхэг эмэгтэйгийн киноны дүрүүд үзэгчдийн сэтгэлд өөрийн орон зайг үүсгэн, мөнхрөн үлддэг болохыг үзэгчид болоод уран бүтээлчид хэлэлцэж байна. Нээрээ л өдөр бүр шахуу нээлтээ хийж байгаа олон киноны дүрүүд дунд үзэгчид төөрч хэн юу болохыг ойлгохгүй өнгөрөх үе ч бий юм.

Сүүлийн сар Улаанбаатарын киночид  ганц бие бүсгүйчүүдээр амьсгалж, киноны пэйж хуудас дахь киноны сонирхолтой хэсгүүдийг ярианыхаа сэдвийг болгож байгаа Г.Ундармаа хатагтай уржигдар Солонгост байгаа монголчуудаа зорьжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.