Хүн амьдралаа зохицуулкуугээр, ухаан гаргаж суркуугээр ер нь яаж ямар балдуушныхаа бийзнэсээ ярихав дээ. Хээ цэс, үхсэн бааас!!! Өө уучлаарай. Хүн ийм муухай харааж болдгүүм шүү л гэж үзүүлжаагаан шүү. За ингээд холын бодол гэж юу болох тухайд хэдүүлээ хэсэг зуур үзээд алды даа.
Эпизод 1
Хүн ер нь холч ухаантай байх ёстойм байгаан. Ямар ч мэдээлэл, мэдээ ирсэн шууд холч ухаанаар ухаж ойлгожаах жишээтэй. Ухаан нь одоо, уржнан намар сонин хараа суужээлаа л даа би. Гэтэл "өдөр бүр өндөг өгдөг эм тахиа зарна. Утас: …. " гэсэн зар байхыг харав. Уншингуут л ухаанд "жилийн дараа 366 тахиа … " гэсэн бодол зурсxийн орж ирж билээ. Тэгэнгүүт "тэгжээтэл заримаас нь бас өндөглөнө дөө" гэсэн нэмэлт бодол харваад геомээтр прогрэссийнхоо номыг нэг их хайж билээ. Энэ бол холч ухаан!
Эпизод 2
Гэхдээ бүхэл бүтэн холч ухааны тухай ярихжээж нэг муу тахиагаар жишээ авсанд уншигч авгай нар минь өршөөгөөрэй. Соёлтой байнуу, ви? За соёлоо ч хат, бүгдий нь хамруулж авгай энтэр гээд энэ ёозгүү л үг байшд.
Одоо арай томхон юмаар жишээлий л даа тэр холч ухааныг. Дээхнэ манай нэг найз 8 дэгдээхэй ширхгий нь 50 мөнгөөр авч билээ. Үүнийг сонссон би хоромхон зуур: "таван наймын дөч… дөрүүн төгрөг, нэг хил элсэн саахар…" гэж боджээлаа. Гэхдээ жоохон байж дээ. Хэрэв одоо байсан бол: "8 дэгдээхэй, 5 сарын дараа өндөглөж эхэлнэ, наймыг үржих нь 365 тинцүү 2920… болкооноос унаж үхэх аруу, гишгэгдэж үхэх аруу, хайруулын тавганд шарагдах аруу гээ бодоход 2890 тахиа… гүэ ингэхэд тэр 8-н хэд нь эр хэд нь эм юм болоо үзий байз…. гү яаж үздийм болоо… шараа юм бээ" гэж бодох байсан нь лавтай. Юу вээ энэ жишээ улам жижгэрцэн явжаах чинь.
Эпизод 3
За жишээ томруулах бол яахуу хэзээ ч амжина. Холч ухаан гэж юу болохыг эхлээд ярий. Холч ухаан муутай хүнийг монголчууд "тулга тойрсон бодолтой" гэж ярьдаг. Орчин үед бол: "чи ер нь пилээтэг орчмын юм л бодхымаа" гэж нэгнээ зэмлэж болох нь вайна. Яг сайхан даалгуураа хийх гэтэл дэвтэр пилээтэгний хажууд очцон байвал тэгээ л будаа, орхи. Хоол хийчээд гоструултай хоолоо бушуухан пилээтэгнээсээ холдуулкуу вол идхийн тухай бодохын ч хэрэггүй. Гоструулаа авахдаа чигсн худлаа өөр юм боджаагаа дүр үзүүлж гэнэдүүлж шүүрэх хэрэгтэй, өөрийгөө шалзалчив. Тэгээ яахуу ер нь вол юм бодуул холы юм л бодохнээшд. Хамаатнаа саналаа гэхэд холын хамаатнаа л санах, дэлгүүр орлоо гэхэд өрөөстэй барааны хамгийн цаатлыхы нь авах. Тэгээ л холын зайн гүйлтээр хичээллэж, зааланд дандаа гурваас шидэж, "хол очиж хуцаа" – гэж хүнтэй хэрэлдэж, найранд бол "холоос гүйдэлтэй амраг минь" – гэж дуулж, караокэд бол "холын тэнгэр аав" – гэдэг дуу захиалж… холын харааны шил зүүх нь байнаа.
Эпизод 4
Одоо жишээгээ авы. Дөрүүн настайдаа шумууланд гатгуулсиймаа, муухай. Гатгачаа л нисчэнгүүт: "за энэ шумуул над дээр ирэхийн өмнө юун дээр суусан бол, цус руу нян оруулчаагүй байгаа даа, нян оруулдгуумаа гэхэд энэ жижиг нүх нь идэлчих вий дээ, идээлсний нь мэдкүү явжаагаад сээвс болчих вий дээ, сээвс болкжаагаагий нь мэдкү тэнэжаагаад хүнгүй газар ухаан алдаад ойчих вий дээ, хүн олкуу тэгээд тэндээ нас барчуул яанаа би, за юу чигсн нэг маажчий…" гэж бодож билээ.
Холч ухаан гэжж!