Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»ҮДБЭЧуулга 65 жилийн ойн хүрээнд соёлын олон талт хамтын ажиллагааг дэлгэрүүлж байна
Нийгэм

ҮДБЭЧуулга 65 жилийн ойн хүрээнд соёлын олон талт хамтын ажиллагааг дэлгэрүүлж байна

Урлаг Урлаг11/12/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
image0026592121412015-12-11-15-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улсын үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 65 жилийн тэмдэглэлт өдрүүд 12 сарын эхний долоо хоногт тохиолоо. Энэхүү түүхэн ой бол Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олны болон үндэсний урлагаа дэлхийд сурталчилсан бүхий л он жилүүдийн баяр юм. Ойн хүрээнд ҮДБЭЧ-ын маркетингийн алба Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Монголын хүүхдийн ордон, Улаанбаатар хотын музей, Урчуудын эвлэл, Монгол костюмс, Эгшиглэн магнай, Сүү, Талх чихэр,  World wine  зэрэг байгууллагуудтай хамтран ажиллав.           

ҮДБЭЧ-ын бүжиг, дуу, хөгжим албаны шилдгийн шилдэг уран бүтээлүүдийг нэгэн тасалбараар багц болгон худалдаалсан бөгөөд нэг тасалбараар 3 тоглолтыг үзэх боломж олгосон юм.

2015 оны 11 сарын 22

Та бидний мэдэх 2013 оны Бүх урлагийн Гоо марал шагналт “МОНГОЛЫН ИХ ХАТАД” тоглолтын өмнө Монгол костюмс ХХК-тай хамтарсан загварын шоу зохион байгуулсан нь түүхэн хатдын хувцас, хэрэглэл, гоо зүйн соёлтой танилцах боломж олголоо.

2015 оны 11 сарын 25

1911 оны хувьсгалын тухай өгүүлэх “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжиг тоглогдсон бөгөөд бүтэн зуун жилийн тэртээх түүхээр аялахад зориулж Улаанбаатар хотын музейн гэрэл зургийн үзэсгэлэн, Урчуудын эвлэлийн уран зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм. Мөн чуулгын үүдээр ороход 5 настай бяцхан Богд гэгээн сэнтийдээ заларсан байсан бөгөөд гэгээнтнээс адис авах хүмүүсийн цуваа үүссэн байв.

2015.11.28

Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал хөгжмийн хамт олны “МОНГОЛЫН ИХ НҮҮДЭЛ” уран бүтээлийн өмнө “Эгшиглэн магнай” хөгжмийн зэмсгийн үйлдвэртэй хамтран хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн гаргаж Монголын хүүхдийн ордны Б.Энхтуяа багштай “Аялгуу” хамтлагийн үндэсний хөгжмийн тоглолтоор үзэгчидээ угтсан нь үзэгчидэд ховор болон гайхалтай ур хийцтэй үндэсний хөгжмийн зэмсгүүдтэй ойроос танилцах боломж олголоо.

 

ҮДБЭЧ Маркетингийн алба

Утас 11323954 89070887 88023954 99839212

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.