Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Усгал” орчин үеийн бүжгэн жүжиг тоглогдоно
Уртын дуу

“Усгал” орчин үеийн бүжгэн жүжиг тоглогдоно

Урлаг Урлаг19/12/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
image0019919378972015-12-19-14-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн төрөлхтөний мөнхийн асуулт – эрэгтэй эмэгтэй ус гал мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, арга билгийн салшгүй шүтэлцээ, тэдний тухай хэвшмэл ойлголт орчин үеийн хөгжлөөс улбаалан хэрхэн хувьсан өөрчлөгдөж, УС=ГАЛ хэмээх амаргүй тэнцвэр байх эсэхийг өгүүлсэн “Усгал” орчин үеийн бүжгэн жүжгийг Монголын Урлагийн Зөвлөлөөс толилуулах гэж байна.

Монголын Урлагийн Зөвлөл дэлхийд данстай Монгол авьяасыг дэмжих, бидний оюун санаа, итгэл үнэмшлийг шингээсэн, өрсөлдөх чадвартай бүтээлийг үндэсний болон дэлхийн үзэгчдэд хүргэх зорилгоор “Усгал” орчин үеийн бүжгэн жүжгийн төслийг санаачлан Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр 2015 оны 12-р сарын 24-ний өдөр Corporate Hotel & Convention Center-ын Концертын Танхимд Монгол, Швейцарь, Америкийн уран бүтээлчидтэй хамтран толилуулах гэж байна.

Орчин үеийн бүжгийн урлагийн хэлээр хүн төрөлхтөний мөнхийн асуулт – эрэгтэй эмэгтэй хэмээх гал ус мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, тэдний харилцан шүтэлцэл ба баяр гунигийн түүхийг энэ бүтээл өгүүлнэ. Түүгээр ч үл барам, орчин үеийн нийгмийн хөгжлөөс улбаатай эрэгтэй эмэгтэй хүний тухай бидний хэвшмэл ойлголт хэрхэн хувьсан өөрчлөгдөж, энэ өөрчлөлт бидэнд шинэ сорилт, үл ойлголцолыг авчирахын сацуу  УС=ГАЛ хэмээх амаргүй тэнцвэр байх эсэх тухай чин сэтгэлийн хүүрнэл.

Тус уран бүтээлд АНУ-ын Хэдвиг орчин үеийн бүжгийн компанийн залуу бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Америкийн тайзны гэрлийн найруулагч Барри Стийл болон Швейцарийн хөгжимчин Маттю Мишель, гоцлол бүжигчнээр Б.Одбаяр, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол балетчин МУГЖ Ч.Ганчимэг зэрэг олон улсын болон үндэсний авьяаслаг уран бүтээлчдийн баг бүжгийн дэглэлт, хөгжмийн болон гэрлийн найруулга, тайз засал, маркетингийн олон улсын шаардлагад нийцсэн, онцлог, шинэлэг, чанартай бүтээл байхаар хамтран ажиллаж байна.

Бүжгэн жүжиг “Гал Усыг мөрөөдөв”, “Ус Галд дурлав”, УСГАЛ? гэсэн гурван бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүрийн өмнө амьд хөгжмийн гоцлол болон ижил сэдэвтэй видео бүтээлийг толилуулах болно.

Энэхүү  бүжгэн жүжгийг тайзнаа тавихаар Монголын Урлагийн Зөвлөл санаачлан, ивээн тэтгэгчээр Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Петро Матад, Монголын Эдийн Засгийн Чуулган, хамтран зохион байгуулагчаар Corporate Hotel & Convention Center, дэмжигчээр нийслэлийн Улаанбаатар чуулга, Занаду Вайнс хамтран ажиллаж байна. Хэвлэлийн ивээн тэтгэгчээр UBS, Стар ТВ, Эко ТВ, О ТВ, V ТВ, MNC ТВ болон Univision, Гоодаль сэтгүүл, news.mn; ikon.mn, ticket.mn сайтууд хамтарч байна.

Тоглолтын тасалбар 30.000-50.000 төгрөгөөр Монголын Урлагийн Зөвлөлийн оффис,  Corporate Hotel & Convention Center-ийн бүх салбар болон www.ticket.mn худалдаалагдаж байна.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025

“Go mongolia” үндэсний брэндийг “Каннс лаионс-2025” фестивальд танилцуулж байна

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.