Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монгол циркчидээ 40 сая төгрөгөөр шагнана
Уртын дуу

Монгол циркчидээ 40 сая төгрөгөөр шагнана

Урлаг Урлаг23/12/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5bd8dacc0f261b60f3162527ac9742f7original2972913062015-12-23-10-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эх орныхоо нэрийг гарган яваа уран бүтээлчдийг шагнахаар болжээ. 

Тухайлбал  БНХАУ-ын Учао хотод зохиогдсон 15 дахь удаагийн олон улсын циркчдийн наадамд Т.Будын “Нууц хувьсал” шидэх банзны үзүүлбэрээр мөнгөн медаль хүртсэн Монголын үндэсний циркийн 12 жүжигчинд 40 сая төгрөг, ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Ч.Бадралд 24 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэж, шагналд шаардагдах хөрөнгийг Соёл, урлагийн зардлаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрлөө.

Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор “Олон улсын хэмжээнд болдог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай” журам баталж хэрэгжүүлснээр урлагийн эдгээр төрлүүд сэргэн хөгжиж, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг олон улсын жишигт ойртуулахад түлхэц болж байна. Ингэснээр манай уран бүтээлчдийн ур чадвар өсөн сайжирч, олон улсын уралдаан тэмцээнд оролцох хүний тоо нэмэгдэж, эзлэх байр, үзүүлж байгаа амжилтын түвшин тасралтгүй өсч байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

УДЭТ шинэ уран бүтээлчдээр бүл нэмлээ

20/06/2025

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

19/06/2025

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.