Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Castle” клубын нээлтэд зориулсан “Мартагдашгүй” тоглолт давтагдашгүй боллоо
Нийгэм

“Castle” клубын нээлтэд зориулсан “Мартагдашгүй” тоглолт давтагдашгүй боллоо

Урлаг Урлаг25/12/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
02fbdce676c4009c86e3d7d733a270ef_(1)2545970472015-12-25-10-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй "Castle" клубын нээлтэнд зориулж нэгэн үеийн долоон хамтлагийн хамтарсан "Мартагдашгүй" тоглолт өчигдөр тоглогдлоо.

Дэлхийн хэмжээний уг клуб нь хөгжим техникээ CAF брэндээр бүрдүүлж, Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Madrix брэндийн гэрлээр тоноглосон бөгөөд тайз нь эргэдэг, өргөгддөг гээд дэлхийн стандартын дагуу суурилуулсан ажээ.

Хамтлаг дуучид олны сэтгэлд хоногшсон хуучны дуунуудаа голдуу дуулсан нь үзэгчдийн сэтгэлд ихэд нийцэж байгаа нь ажиглагдаж байлаа. Мөн тоглолтын үеэр үзэгчид хайртай дуучин, хамтлагтайгаа сельфидэж, хамтдаа дуулан, чөлөөтэй бүжиглэж байсан нь уг тоглолт дахин давтагдашгүй бөгөөд мартагдашгүй болж байгаа гэдгийг харуулж байлаа.

Тоглолтын дундуур "Castle" клубын тууз хайчлах ёслол болсон юм. Албан ёсоор үүд хаалгаа нээж байгааг батлан клубын удирдлагууд болон тоглолтод оролцсон хамтлагийн бүрэн бүрэлдэхүүн туузыг хайчлахын зэрэгцээ хайртай үзэгчдэдээ зориулан мөн бүрэн бүрэлдэхүүнээрээ хамтран дуулж, ая дуугаа өргөсөн юм.

Тоглолтын үеэр үзэгчид найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олноороо ширээнд тухлан сууж, шар айраг шимэн, дээд зэрэглэлийн виски, архи, дарс зэрэг уух зүйлээр чөлөөтэй үйлчлүүлж, хамтдаа хөгжилдөн нэгэн үдшийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлж чадсан юм.

 

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

  • 12

  •  

  • 17

  • 18

  • 19

  • 20

  • 21

  • 22

  • 23

  • 24

  • 25

  • 26

  • 27

  • 28

  • 29

  • 30

  • 31

  • 32

  • 33

  • 34

  • 35

  • 36

  • 37

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  •  
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин И Бён Хун шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд тоглоно

28/08/2026

Фань Бинбин Бусаны кино наадмын “Carte Blanche” хөтөлбөрийг бүрдүүлэхэд оролцжээ

28/08/2026

Өнөөдөр жүжигчин Жэк Блэкийн төрсөн өдөр

28/08/2026

Инээдмийн жүжигчин Женнифер Кулиж 65 нас хүрлээ

28/08/2026

Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монголд ирнэ

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.