Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Улаанбаатар уран баримал – 2015” наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо
Сонгодог уран зохиол

“Улаанбаатар уран баримал – 2015” наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо

Урлаг Урлаг04/01/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
09f0bc09a15b3b9ebig3904428512016-01-04-14-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хот чимэглэлийн уран баримлыг нэмэгдүүлэх, чөлөөт уран бүтээлчдийн урлаж буй уран нарийн хийц, оюун ухаан шингэсэн бүтээлийг гадаад, дотоодод сурталчлах зорилготой “Улаанбаатар уран баримал – 2015” наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо. Энэхүү наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд  наадамд нийт 45 уран бүтээлч 87 бүтээлээр оролцов. Уралдаанд шалгарсан бүтээлийг Монголын Урчуудын эвлэлийн хорооны А, Б урлангийн танхимд бодит хэмжээсээр урлан шилдэг 10 бүтээлийг нийслэлийн гудамж талбайд байршууллаа.

Л.Гантөмөрийн “Анчин” бүтээл нэгдүгээр байранд шалгарч, Нисэх Яармагийн замд байрлуулав. Хоёрдугаар байранд Ж.Болортүвшингийн “Салхин сар” бүтээл орж, Турк, Монголын цэцэрлэгт хүрээлэнд, Д.Халиуны “Галбингаа”, Б.Цогжавхлангийн “Аялгуу” бүтээл гуравдугаар байранд орж, 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэн, Хөгжим бүжгийн коллежийн зүүн урд талбайд байршуулав.

“Улаанбаатар – Уран баримал 2014” наадамд Төрийн шагналт Н.Амгалан, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач, доктор, дэд профессор С.Бадрал, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт барималч Л.Гантөмөр, Модерн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Ё.Далх-Очир нар оролцож байсан юм. Харин чөлөөт уран бүтээлч Д.Халиун энэхүү наадамд хоёр дахь жилдээ амжилттай оролцов. Уран баримал нь хотын үзэмжинд өнгө нэмэхээс гадна түүх соёл, ёс заншил, сэтгэлгээний урлагийг иргэдэд таниулж байгаагаараа ач холбогдолтой юм.
Эх сурвалж: www.assa.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ

15/08/2025

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.