Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Улаанбаатар уран баримал-2015” наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо
Уртын дуу

“Улаанбаатар уран баримал-2015” наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо

Урлаг Урлаг05/01/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
p1a853ioit4511cll1a6ltml1bda25145554022016-01-05-11-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хот чимэглэлийн уран баримлыг нэмэгдүүлэх, чөлөөт уран бүтээлчдийн урлаж буй уран нарийн хийц, оюун ухаан шингэсэн бүтээлийг гадаад, дотоодод сурталчлах зорилготой “Улаанбаатар уран баримал-2015” наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо. Энэхүү наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд наадамд нийт 45 уран бүтээлч 87 бүтээлээр оролцов. Уралдаанд шалгарсан бүтээлийг Монголын Урчуудын эвлэлийн хорооны А, Б урлангийн танхимд бодит хэмжээсээр урлан шилдэг 10 бүтээлийг нийслэлийн гудамж талбайд байршууллаа.

Л.Гантөмөрийн “Анчин” бүтээл нэгдүгээр байранд шалгарч, Нисэх Яармагийн замд байрлуулав. Хоёрдугаар байранд Ж.Болортүвшингийн “Салхин сар” бүтээл орж, Турк, Монголын цэцэрлэгт хүрээлэнд, Д.Халиуны “Галбингаа”, Б.Цогжавхлангийн “Аялгуу” бүтээл гуравдугаар байранд орж, 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэн, Хөгжим бүжгийн коллежийн зүүн урд талбайд байршуулав.

“Улаанбаатар – Уран баримал 2014” наадамд Төрийн шагналт Н.Амгалан, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач, доктор, дэд профессор С.Бадрал, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт барималч Л.Гантөмөр, Модерн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Ё.Далх-Очир нар оролцож байсан юм. Харин чөлөөт уран бүтээлч Д.Халиун энэхүү наадамд хоёр дахь жилдээ амжилттай оролцов. Уран баримал нь хотын үзэмжинд өнгө нэмэхээс гадна түүх соёл, ёс заншил, сэтгэлгээний урлагийг иргэдэд таниулж байгаагаараа ач холбогдолтой юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Тимберлейк өвчний оношоо олон нийтэд дэлгэжээ

03/08/2025

Хубилай хааны усан флотын усан онгоц үзмэрийг “Монгол бахархал”-ын танхимд байрлуулжээ

03/08/2025

Хөөмийн урлагтай холбоотой 10 гаруй илтгэл танилцууллаа

03/08/2025

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.