Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Уинстон Черчиллийн 30 ухаалаг ишлэл
Уртын дуу

Уинстон Черчиллийн 30 ухаалаг ишлэл

Урлаг Урлаг14/01/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
535f9832ee724_image33026454772016-01-14-13-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эх оронд нь түүнийг “хамгийн шилдэг Британи хүн” гэж нэрлэдэг бөгөөд дэлхий дахинд тэрээр зальтай, ухаалаг, эсрэг талынхнаа элдэв хорон егөөт үгээр амыг нь хаадаг хүн гэж алдаршсан билээ. Ингээд түүний хэлсэн алдартай хурц, егөөдөл бүхий ухаалаг үгсийн цуглуулгыг сонирхуулая.

Өөрийн тухай

1. 4 хүүхэд хүмүүжүүлэхээс улс орныг удирдах нь амархан.

2. Залуудаа би өдрийн хоолны цаг хүртэл спиртийн төрлийн зүйл амсахгүй гэдэг зарчимтай байлаа.

Харин одоо хөгширсөн хойноо өглөөний хоол хүртэл спиртийн зүйл хэрэглэхгүй гэдэг дүрэм баримталж байна.

3. Миний үргэлж барьдаг зарчим бол: зогсож болох бол бүү гүй, сууж болох бол бүү зогс, хэвтэж болох бол бүү суу.

4. Миний хүссэн зүйл бол утга учиртай яриа хэлэлцээр хийсний дараа миний хүсэл санааг зөвшөөрөөсэй гэсэн зүйл юм. Улс төрийн бодлогын тухай

6. Ардчилал гэдэг бол хамгийн өөдгүй засаглалын хэлбэр юм. Хэрвээ бусдыг нь тооцохгүй бол шүү.

7. Улс төрч гэдэг бол маргааш, нэг сарын юм уу жилийн дараа юу болохыг урьдчилан хэлж чаддаг байх ёстой бөгөөд дараа нь яагаад тэр бүх зүйл болоогүйг тайлбарлаж чаддаг байх ёстой.

8. Капитализмын төрөлхийн муу тал бол баялгийг жигд хуваарилдаггүй бол социализмын төрөлхийн дэвшилтэт тал нь ядуурлыг жигд хуваарилдаг явдал юм.

9. Манай улсад эрх баригчид энэ улсын зарц нь гэдгээрээ гайхуулдаг. Харин эзэн нь байх шившиг бололтой.

10. Дипломат гэдэг бол хэлэх гэсэн зүйлийнхээ тухай хэдэнтээ бодсоны дараа юм хэлэхгүй байхыг хэлдэг билээ.

11. Би гадаадад байхдаа улсынхаа эрх баригчдыг ер шүүмжилдэггүй. Гэхдээ эргэж ирсэн хойноо бол дутуугаа гүйцээдэг дээ.

12. Түүх ялагчдыг л бичнэ. Хүмүүсийн тухай

13. Бүгд л намайг бүх зүйлд буруутгах гэдгийг би мэднэ. Янз нь буруутан байх нь намайг чимдэг гэж боддог бололтой.

14. Сургуулийн багш нарт ерөнхий сайд мөрөөдөөд ч олдохооргүй эрх мэдэл бий.

15. Үнэн олон талтай бол худал олон янзын хоолойтой.

16. Мөнгө хураана гэдэг сайн зүйл. Ялангуяа таны эцэг эх ингэсэн бол бүр ч догь.

17. Би үргэлж сурахыг хүсдэг ч надад заахад би дургүй.

18. Энэ дэлхийд асар их худал хуурмаг ойлголт байдаг ба хамгийн хачин нь тэр худал хуурмагийн тал нь цэвэр үнэн байдагт оршино.

19. Би гахайд дуртай. Нохой биднийг доороос дээш хардаг бол муур дээрээс доош хардаг. Харин гахай л бидэнтэй адил зиндааных юм шиг хардаг.

20. Хүн өөрийн мэдэхгүй нууцыг сайн хадгалдаг. Өөдрөг үзэл

21. Гутрангуй үзэлтэн боломж болгоноос бэрхшээл олж хардаг бол өөдрөг үзэлтэн нь бэрхшээл болгоноос боломж олж хардаг.

22. Төгс болохын тулд өөрчлөгдөх ёстой бол төгс байна гэдэг нь үргэлж өөрчлөгдөж байхыг хэлнэ.

23. Ирээдүйг их хол харна гэдэг нь ирээдүйг харахгүй байна гэсэн үг.

24. Ухаантай хүн өөрөө хамаг алдааг хийлгүй бусдад алдах боломжийг олгож байдаг.

25. Өөрийн зарчмын тухай ярих нь түүнийг биелүүлэхээс хамаагүй амархан.

26. Хүүхдийн сүүнд оруулах хөрөнгө оруулалтаас өөр сайн хөрөнгө оруулалт гэж байхгүй.

27. Амжилт гэдэг бол дахин дахин алдах явцдаа урам зоригоо алдахгүй байхыг хэлнэ.

28. Их туршлагын үүднээс хэлэхэд: бүх зүйлийг, бүгдийг цэгцлэх гэж оролдох нь алдаа юм.

29. Тань руу хуцах нохой болгон руу чулуу шидвээс та хүрэх ёстой газраа хэзээ ч хүрэхгүй.

30. Би өөдрөг үзэлтэй хүн. Үүнээс өөрөөр байхын ач холбогдлыг олж харахгүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Тимберлейк өвчний оношоо олон нийтэд дэлгэжээ

03/08/2025

Хубилай хааны усан флотын усан онгоц үзмэрийг “Монгол бахархал”-ын танхимд байрлуулжээ

03/08/2025

Хөөмийн урлагтай холбоотой 10 гаруй илтгэл танилцууллаа

03/08/2025

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.