Дуучин Леди Гагагын сүйт хархүү Тейлор Кинни жүжигчин Леонардо Ди Каприог хайртай бүсгүйгээсээ уучлалт гуйх ёстой гэжээ. Тэрбээр “Лео үнэхээр утгагүй үйлдэл үзүүллээ. Стефаниг /Леди Гагагын жинхэнэ нэр/ олны өмнө эвгүй байдалд оруулсныхаа төлөө биечлэн уучлалт гуайх хэрэгтэй” хэмээсэн байна. Учир нь саяхан болсон “Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолын үеэр дуучин бүсгүйг тайз руу гарах үед Ди Каприо ёжтой инээсэн бичлэгийг олон нийтийн сүлжээгээр цацах болсонтой холбоотой аж. Харин Леонардо Ди Каприо инээх болсон шалтгаанаа “Би хэн явж байгааг араас нь хараад таниагүй” хэмээн ярилцлага өгөхдөө тайлбарлажээ.