Дуучин Мадоннагийн АНУ-ын Кентакки мужид амьдардаг шүтэн бишрэгчид уур бухимдлаа барьж ядаж байгаа аж. Тоглолт эхлээд дуучин эмэгтэй тайзан дээр гарч ирэхийг хүлээсээр залхтал Мадонна согтуугаар гараад иржээ. Шүтэн бишрэгчид нь Мадонна хэзээ тэдний нутагт ирж тоглохыг хүлээн олон сар тарчилсан гэдэг. 57 настай дуучин эмэгтэй хөл дээрээ тогтож байсан хэдий ч эхнээсээ л онигоонд оржээ.
Эхлээд тус мужийн оршин суугчдын хэл ярианы аялгыг даган дууриаж үзэгчдийн инээдийг барсан бол удалгүй үзэгчдийн зэвүүцлийг хүргэж эхлэв.
Түүний тоглолтыг үзсэн “азтай” нэгэн хүн нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсан дээр “Мадонна сайн дуучин байх л даа. Гэхдээ тэр их муу хүн юм” гэж бичжээ.
Одоогоор дуучин эмэгтэйн төлөөлөгчид ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж www.wikimon.mn