Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Охиныхоо эмчилгээний зардлыг олохоор машинд тавих утасны дугаар шүрээр нэхэж байна
Нийгэм

Охиныхоо эмчилгээний зардлыг олохоор машинд тавих утасны дугаар шүрээр нэхэж байна

Урлаг Урлаг27/01/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c069e9a927896c8e93ac082f9ba9c56f_(1)9934258692016-01-27-09-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчууд сайн үйлсийн аянд чин сэтгэлээсээ оролцож элэг нэгтэндээ эрүүл энхийг бэлэглэдэг болсон билээ. Тусламж хүссэн нэгэндээ халуун сэтгэлийн тусламжаа харамгүй хайрладаг та бүхнээсээ Монголын Наранмандах хэмээх бүсгүй охиныхоо эмчилгээний зардлыг хуримтлуулах зорилгоор цалингаас гадуурх орлого олох гээд утасны дугаар шүрээр нэхэж буйгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр “Найз нөхөд, андууд минь намайг дэмжээрэй. Охиныхоо эмчилгээний зардлыг хуримтлуулах зорилгоор цалингаас гадуурх орлого олох гээд утасны дугаар шүрээр нэхэж байна. Нэг дугаарын захиалгыг 10.000 төгрөгөөр авч байгаа. Хоёр өөр дугаар нэхүүлж болно. Эсвэл нэг дугаарыг хоёр талд нь нэхүүлж болно.

Ах дүү, амраг хань, аав ээж, өөрийнхөө машинд тавих дугаарыг захиалаарай. Миний утас 91034646 мөн Naranmandakh mongol фэйсбүүк хаягаар маань харилцаж болно” хэмээв.

Түүний охин Одхүүгийн Сувд 2014 оны аравдугаар сарын 23-нд хорвоод мэндэлсэн ч өдий хүртэл ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй, толгойгоо ч даагаагүй байгаа гэнэ. Ой гурван сартай О.Сувд охиныг тархины саажилттай хэмээн оношлоод байгаа бөгөөд Герман улс руу эмчилгээ хийлгэх талаар судалж байгаа юм. Хамгийн багадаа 25 сая төгрөг цуглуулах шаардлагатай болжээ. Иймд охины ээж өөрийнхөө гараар урласан зүйлийг нь эмчилгээний зардалд хандив өргөн худалдаж авахыг уриалсан нь энэ юм.

Та бүхэн ч гэсэн машины дугаараа шүрээр нэхүүлж, О.Сувд охины эмчилгээнд хандив өргөхийг хүсвэл М.Наранмандахын Төрийн банк 106100031241, ХААН банк 5021494986 дансруу мөнгөө шилжүүлж, гүйлгээний утга дээр нь хийлгэх утасны дугаараа бичээрэй. Хоёр өөр дугаар нэхүүлэх бол 91034646-91034646 гээд бичнэ гэдгийг анхаарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.