Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

“Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг27/01/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12576255_1057444070985495_1420213409_n3684711372016-01-22-09-57[www.urlag.mn]9973498002016-01-27-10-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50-н жилийн ойд зориулан үзэгч та бүхэнд сар шинийн өмнө “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгээ нээж байна. 

Музей нь 50-н жилийн ойн хүрээнд олон ажил төлөвлөж буйн нэг нь “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн агаад тус музейгээс зохион байгуулж буй Арван хангал бурхадын III дахь удаагийн цуврал үзэсгэлэн юм. 

“Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн нь 2016 оны 01 сарын 25 ны өдөр тус музейн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд тус үзэсгэлэнд Балданлхам, Бүжинлхам, Гүнжинлхам, Янжинлхам ба Цагаан дара эх бурхадаас бүрдсэн нийт 300 орчим бүтээл дэглэж үзүүлнэ. Эл үзэсгэлэнд дэглэгдэж буй бүтээлүүдийн 96 орчим хувь нь музейн сан хөмрөгөөс анх удаа олон нийтэд хүрч байгаа төдийгүй зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, модон барын дардас, сийлбэр зэрэг бурхан урлалын бүхий л төрлөөр бүтээгдсэн бүтээлүүдийг багтааж байгаагаараа нэн онцлогтой юм. Уг үзэсгэлэнг бурхан урлаач Ухаанзаяа хамтран зохион байгуулж, өөрийн урласан бүтээлүүдийг дэлгэн үзүүлж буй нь үзэсгэлэнгийн нэгэн шинэлэг тал болж байна. 

Бурханы шашинт ард түмэн түүний дотор Монголчууд Лхам бурханыг ихэд эрхэмлэн шүтэж ирсэн байдаг. Түүний нэгэн зүйл хэмээвээс Монголчууд цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурханыг айл бүхэнд залран ирдэг хэмээн билэгшээн ундаасч ядарсан луусыг нь услаж байгаа утгаар гэрийнхээ тотгон дээрээ гурван ширхэг мөс тавьдаг заншил өдгөө бидэнд уламжлагдан хадгалагдсаар иржээ. Тус үзэсгэлэнд Монголчуудын төр ёсны их баяр цагаан сарын өмнө толилуулж буй нь билэгшээл ерөөлийг эрхэмлэн зон олон Монголчууддаа ирж буй бичин жилдээ өсөн дэвжихийн билэгшээлийг давхар агуулж байна. 

Та бүхэн “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнд ирсэнээр Монголын бурхан урлалын уламжлал, өвийг орчин үеийн Монголын бурхан урлалын хөгжил, онцлогийг нэгэн дороос хамтад нь тольдох боломжийг та бүхэнд олгож байна. Мөн үзэсгэлэнд оролцож буй үзмэрийн гэрэл зургийг бүрэн хэмжээгээр багтаасан өмнөтгөл, тайлбар бүхий каталог хэвлүүлэн уншигч таны оюун мэлмийд хүргэж байна.

Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн үргэлжилж байна

26/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сэтгэлийн Өнгө-3” үзэсгэлэн үргэлжилж байна

25/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алтан ганжир нь алсаас түмэн зул мэт харагддаг байсан хүрээний туурь

28/08/2026

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэллээ

27/08/2026

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.