Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Оюунлаг бэлэг” сар шинийн үзэсгэлэн худалдаа болно
Нийгэм

“Оюунлаг бэлэг” сар шинийн үзэсгэлэн худалдаа болно

Урлаг Урлаг28/01/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12631391_732787156865272_8621279074346403828_n6756933912016-01-28-14-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Номтой Нөхөрлөе клубээс жил бүр “ОЮУНЛАГ БЭЛЭГ НОМ: САР ШИНЭЭР ЗОЧИН ГИЙЧИНДЭЭ НОМ БЭЛЭГЛЭЕ” уриалга гаргадаг билээ. Энэ жил 4 жилдээ гаргаж буй энэхүү уриалгаа “ЦАГААН САРЫН БАЯР: МУЛГУУ БЭЛЭГНЭЭС УХААЛАГ БЭЛЭГ РҮҮ” уриатайгаар хийж байна.

Уриалгын зорилго нь сар шинийн баяраар зочин, гийчиндээ урд хөршийн чанар багатай, хямд өртөгтэй бараа бэлэглэхээс татгалзаж НОМ бэлэглэдэг болох юм.  

 Монголчууд бид жил бүр хоёр их наяд төгрөгийг Цагаан Сарын Баярын үеэр бэлгэнд зарцуулдаг бөгөөд энэ их мөнгө жил бүр өмнөд хөрш руу урсаж Эрлиан хотыг  хөгжүүлж байдаг. Энэ жилээс эхлэн энэ их мөнгө Монголын номын зах зээлийг дэмжих эхлэл тавигдах болтугай хэмээн хүсэж байна.

Монголчууд бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж өнгөрсөн хорин жил ярьсан хэдий боловч үнээрээ урд хөршийн, чанараараа гадаадын бусад орны бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц үндэсний үйлдвэрлэл хөгжсөнгүй. Тиймээс энэ Сар Шинээр ҮНДЭСНИЙ ОЮУНЫ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ  гэж уриалж байна.

Монголчууд судар гэлтгүй номыг торгонд баринтаглаж, хадганд ороож дээдэлдэг номын агуу их соёлтой ард түмэн билээ. Энэхүү номын соёлоо сэргээе, үндэсний баяр Цагаан Сараа аваръя.

Сүүлийн үед цагаан сарын баярын жинхэнэ утга алдагдаж хөөргөөрөө, ууцаараа, дээл, малгайгаараа уралддаг, хэт эд мөнгөний материалист баяр болоод байна. Үүнийг өөрчилж харин Цагаан Сарын Баяраа бие биендээ мэдлэг, ном бэлэглэдэг хамгийн оюунлаг баяр болгоцгооё.

Уриалгын хүрээнд энэ жил 1 сарын 29,30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар чуулгын байранд 20-60% хямдралтай номын худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү хямдралтай худалдаанд иргэд мөн идэвхитэй оролцож сар шинийнхээ оюунлаг бэлгийг хямдралтайгаар базаагаарай хэмээн уриалж байна.

“МУЛГУУ БЭЛЭГНЭЭС УХААЛАГ БЭЛЭГРҮҮ

ЭРЭЭНИЙ БЭЛЭГНЭЭС ЭРДМИЙН БЭЛЭГ РҮҮ”

УРИЛГА ГАРГАСАН: “НОМТОЙ НӨХӨРЛӨЕ” КЛУБ

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: “ООЛ ИВЭНТС” ГРУПП

88113330, 97100222

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.