Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол-Францын төвөөс уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж байна
Нийгэм

Монгол-Францын төвөөс уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж байна

Урлаг Урлаг29/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12642707_957355474344078_4508856708492289780_n7697259552016-01-29-10-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол-Францын төвөөс жил бүрийн 3-р сард зохион байгуулдаг "Франц хэлтнүүдийн баяр"-ын хүрээнд 2016 онд шинээр залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой уран бүтээлийн уралдааныг зарлаж байгаа аж. 

Уралдааны ЯЛАГЧ (1 хүн) нь 2016 оны 8 сард Франц улсын Парис хотноо 4 долоо хоногийн турш “Artist-in-Residence” хөтөлбөрт хамрагдана. Үүнд: хөтөлбөрийн зардал, хоёр талын онгоцны билет мөн очоод байрлах газрын зардал багтсан бөгөөд ялагч зөвхөн очоод шаардагдах өдөр тутмын хэрэглээний зардлаа хариуцна.

Оролцогчдод тавигдах шаардлага:
• Нас: 18-35 
• Англи эсвэл Франц хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
• Мэргэжлийн сургууль төгссөн эсэхээс үл хамааран мэргэжлийн түвшинд бүтээлээ туурвин олон нийтэд дэлгэн үзүүлж ирсэн туршлагатай байх 
• Багаар ажиллах чадвартай, шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой
Бүтээлд тавигдах шаардлага:

Төрөл: 
• Уран зураг: Дундаж хэмжээ 60*90 см
• Медиа урлаг: 1-3 минутын урттай
• Уран баримал
• Өрөг урлаг (инстоляци): Эзлэх талбай 1,2 м-ээс илүүгүй байх

Сэдэв: Доорхи 10 үгнээс сонгон бүтээлээ туурвина. 1 ба хэд хэдэн үг сонгож болно.
1. Chafouin (ine) – Зальжин хүн (нэр үг)
Францаас гаралтай үг
2. Champagnй- Нөлөө бүхий хүн (нэр үг)
Конгогоос гаралтай үг
3. Dйpanneur – Хувийн жижиг мухлаг (нэр үг)
Канадын Кебек мужаас гаралтай үг
4. Dracher – бороо цутган орох (үйл үг)
Бельгээс гаралтай үг
5. Fada – галзуу, солиотой (тэмдэг нэр)
Францаас гаралтай үг
6. Lumerotte – бүүдгэр гэрэл (нэр үг)
Бельгиэс гаралтай үг
7. Poudrerie – цасаар шуурах (үйл үг)
Канадын Кебек мужаас гаралтай үг
8. Ristrette –өтгөн кофе (нэр үг)
Швейцараас гаралтай үг
9. Tap-tap – хүн тээврийн жижиг тэрэг (нэр үг) 
Гайтигаас гаралтай үг
10. Vigousse – чадалтай, тэсвэртэй (тэмдэг нэр)
Швейцараас гаралтай үг

Шалгуур үзүүлэлт: 
• Бүтээлийн санаа 
• Шийдэл, ашигласан материал
• Гүйцэтгэл 
• Мэргэжилдээ хандах хандлага

Анхаарах зүйлс: 
• Өмнө нь өөр тэмцээн, уралдаанд зориулж бүтээсэн бүтээлийг хүлээн авахгүй. 
• Бүтээл дээр нэр, тайлбар зэрэг мэдээлэл тавихгүй байх.
• Бүтээлийг үзэсгэлэнд дэлгэн үзүүлэхэд бэлэн болгосон байх.
• Бүтээлийг буцаан олгоно.

Бүтээлийг хүлээн авах хугацаа:
Бүтээлийг өргөдлийн хамт 2016 оны 3 дугаар сарын 3,4,7-ны өдрүүдэд Блью Мүүн Арт Галерей дээр хүлээн авах бөгөөд өргөдлийн маягтыг [email protected] и-мэйл хаягаар авна уу. Хугацаа хэтрүүлж ирүүлсэн бүтээлийг хүлээн авахгүй болно. Ялагчийг 3 дугаар сарын 26-ны Бямба гарагт “Франц хэлтнүүдийн баярын төгсгөлийн арга хэмжээ”-н дээр тодруулна. Та бүхэн идэвхитэй оролцоорой.
Танд асууж, тодруулах зүйл байвал МФТ-ийн 11352578 утсаар болон [email protected] и-мэйл хаягаар холбогдон авна уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.