Нэгдүгээр сар. Энэ сард төрсөн эмэгтэйчүүд хамгийн тэсвэр хатуужилтай, тэвчээртэй нэгэн байдаг. Тэд эрчүүдтэй адил чанга хатуу зан араншинтай. Мөн бусдад дотоод сэтгэлээ илэн далангүй хуваалцахыг огтхон ч хүсдэггүй. Ямар нэгэн асуудал гарвал бие даан шийдвэрлэж тэрхүү бэрхшээлийг өөрийн хүчээр даван туулахыг илүүд үздэг. Тэд гал тогооны ажилд сайн ч аливаа зүйлийг цэвэрлэхдээ тийм ч таатай хүлээж авдаггүй.
Хоёрдугаар сар. Хоёрдугаар сард төрсөн эмэгтэйчүүд аливаа зүйлд цөхрөлтгүй зүтгэдэг, “хэцүү”, зөрүүд зантай. Тэд сэтгэлийн хямралд их өртдөг бөгөөд биеэ барих чадвар дээд зэргээр сайн аж. Мөн хүндрэл бэрхшээлээс хэзээ ч айдаггүй бөгөөд шийдвэрээ маш хурдан гаргах чадвартай. Гэхдээ гаргасан шийдвэр болгон нь үргэлж зөв байдаггүй. Эмзэг хийгээд хүнд өс санадаг нэгэн байдаг. Хоёрдугаар сард төрсөн эмэгтэйчүүд хүмүүсийг сайн удирдан зохион байгуулах авъяастай тул ажил мэргэжилд нь хүртэл энэ чанар нь нөлөөлдөг төдийгүй хүүхдэд их хайртай хүмүүс байдаг.
Гуравдугаар сар. Хамгийн мэдрэмжтэй бүсгүйчүүд энэ ордонд байдаг. Тэд маш эмзэг, сэтгэл хөдлөл ихтэй. Зөрүүд зангаасаа болж өөртөө хохирол учруулдаг. Тэд аливаа зүйлд эргэлздэг, итгэдэггүй тул өөрсдийгөө аз жаргалгүй хүн гэж боддог. Эдгээр эмэгтэйчүүд бүрэг, ичимхий зангаасаа болж амжилтанд хүрэх боломжоо алддаг. Байгаль эх эдгээр эмэгтэйчүүдэд дур булаам байдлыг харамгүй заяасан тул эрчүүд энэ ордны бүсгүйчүүдэд ихээр татагддаг.
Дөрөвдүгээр сар. Энэ сард төрсөн эмэгтэйчүүд зоримог байдал, шаргуу зан, зорилгодоо үнэнч чанараараа бусад ордноос ялгардаг. Тэд эрүүл саруул, сийрэг ухаантай, ямар ч байдалд дасан зохицох чадвартай байдаг. Ийм хүмүүс үргэлж юу хүсч байгаагаа мэддэг, иймээс ч хүссэн зүйлдээ хүрэхийн тулд шаргуу зүтгэдэг, харин тогтворгүй байдлыг үзэн яддаг аж. Сэтгэл хөдлөл болон мэдрэмжээ нуудаг хүмүүс байдаг.
Тавдугаар сар. Тэд хатуужил тэсвэртэй, шаргуу, хатуу чанга, шийдэмгий эмэгтэйчүүд байдаг. Өс санасан нэгнийг хэзээ ч уучилж өршөөдөггүй учраас нөхрөөсөө салах нь түүнд асуудал биш, харин ч салсандаа харамсдаггүй. Дөрөвдүгээр сард төрөгсөд зөрүүд байдаг бөгөөд удирдах авъяас чадвар сайтай, тэдэнд нөхөртэй болохоос илүү, ямарваа нэгэн ажилд даргаар ажиллах нь илүү хялбар санагддаг. Мөн материаллаг зүйлд ач холбогдол өгдөг.
Зургадугаар сар. Зуны эхэн сард төрсөн эдгээр эмэгтэйчүүдийг илэрхийлэх гол шинж бол болгоомжтой байдал. Тэд эрсдэлтэй, эргэлзэмтгий зантай ч сайхан сэтгэлтэй, хүн өс хонзон санадаггүй. Тэд хэл ам, хэрүүл тэмцлийг тэвчдэггүй, маш сайхан энергитэй хүмүүс байдаг. Энэ чанар нь түүнийг ямар ч хэл амнаас хол байхад тусалдаг. Аливаа зүйлийг сэтгэл хөдлөлөөр шийддэг.
Долдугаар сар. Энэ сард даруу төлөв, бүрэг ичимтхий эмэгтэйчүүд төрсөн байна. Тэд цаг ямагт өөрийгөө хянаж, өөрийгөө дүгнэж цэгнэдэг. Зан байдал нь эдгээр бүсгүйчүүдийн бүхий л амьдралыг тодорхойлдог. Маш романтик, аливаа зүйлийг гүн гүнзгий мэдэрдэг, гэхдээ түүнийгээ ил гаргадаггүй. Гэр орон, гэр бүл бол тэдний амьдралын хамгийн чухал утга учир нь юм.
Наймдугаар сар. Хамгийн бардам, биеэ даасан, бусдаас хараат эмэгтэйчүүд энэ сард төржээ. Тэд сайхан сэтгэлтэйгээс гадна хүнд тусархуу зантай, эрх мэдэлд дуртай, удирдагчийн авъяастай байдаг. Хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай. Тэд маш их “харизма”-тай, эрчүүд тэдэнд үргэлж татагддаг, гэр бүлийн харилцааг чухалчлан үздэг бүсгүйчүүд байдаг. Шударга, гэнэн зантай тул бусдад хууран мэхлэгдэх эрсдэлтэй байдаг.
Есдүгээр сар. Түргэн ууртай, сэтгэл хөдлөлтэй энэ ордны эмэгтэйчүүд зорилгодоо үнэнч, болгоомжтой зангаараа бусад ордноос ялгаатай. Аминдаа хайртай, харамч зантай төдийгүй үүргээ тааруухан ухамсарладаг. Түүнчлэн өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг. Бас атаархуу зантай ч, маш цэвэрч, ёсорхуу, хоолыг маш сайхан амттай хийдэг.
Аравдугаар сар. Энгийн, үүрэг хариуцлагаа ухамсарласан, ухаантай бүсгүйчүүд энэ сард төрсөн. Хувиа хичээсэн зантай биш тул найзууддаа маш өгөөмөр ханддаг. Нарийн бодож байж шийдвэр гаргадаг. Ой тогтоолт сайтай. Энэ ордны эмэгтэйчүүд маш зарчимч, урвалтыг уучилж чаддаггүй, цаг ямагт гэр бүлээ хамгаалдаг, маш аж ахуйч, гэрийн сайн эзэгтэй байдаг.
Арван нэгдүгээр сар. Энэ ордны бүсгүйчүүд болгоомжтой, аминдаа хайртай, хувиа хичэээсэн эмэгтэйчүүд байдаг. Нарийн тооцоотой, арвич хямгач. Тэд маш тачаангуй, “секси“ бүсгүйчүүд. Хүнд гүн, гүнзгий дурладаг. Харин төрсөн өдрөөс нь хамааран арай өөр, өөр зан чанаруудтай байдаг.
Арван хоёрдугаар сар. Маш хурц зан ааштай, эдгээр ордны бүсгүйчүүд сэтгэл хөдлөл ихтэй байдаг. Тэсвэр тэвчээртэй, эрэлхэг, бие даасан, зөрүүд тэд ямар ч саад бэрхшээлийг даван туулж, амжилтанд хүрдэг. Маш нийтэч бөгөөд романтик, хүний сайн найз байдаг.
Эх сурвалж: www.golbis.com
Орчуулсан: Д.Золзаяа