Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хөөрөг даалин үзэсгэлэн” Монголын үндэсний музейд нээлтээ хийнэ
Нийгэм

“Хөөрөг даалин үзэсгэлэн” Монголын үндэсний музейд нээлтээ хийнэ

Урлаг Урлаг29/01/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_MG_54802266866182016-01-29-15-45[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үзэсгэлэнгийн нээлт: 2016 оны 2 дугаар сарын 3-ны Лхагва гараг 12:00 цагт

Хаана: Монголын Үндэсний Музейд /Засгийн газрын ордны баруун талд/

Үргэлжлэх хугацаа: 2016.02.03- 03.06 

МҮМ-н өөрийн цуглуулгадаа хадгалагдаж буй 86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг багтаасан “Хөөрөг, даалин” сэдэвт тусгай үзэсгэлэнгээ Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан үзэгч олны хүртээл болгож байна.

Алс холын Америк тивийн уугуул иргэдээс гаралтай нунтаг тамхи нь шинэ тивийг нээснээс хойш 16-р зуунд Европ тивд  өргөн дэлгэрч, улмаар 17-р зуунд Азийн гүнд аялан ирж, Хятад Манж нарын соёлд гүн ул мөрөө үлдээсэн нь тухайн үеийн Монголчуудын соёл уламжлалд нэвтрэх нэгэн шалтгаан болжээ. Хэдийгээр хамрын тамхи, хөөрөгний хэрэглээ нь харь хол газраас ирсэн боловч Монголчууд өөрийн соёл уламжлалдаа тохируулан хэрэглэж эхэлсэн бөгөөд  өнөөг хүртэл уламжлагдсаар байна.  Монголчууд эхэн үедээ харь газрын түүхий эдээр хийсэн хөөрөг хэрэглэж байснаа яваандаа эх нутгийнхаа үнэт чулууг өөрийн хүсэл таашаалд нийцүүлэн хөөрөг урлуулах болсон төдийгүй нүүдэлчин ахуй байдлаас үүдэн хөөргөндөө “даалин” хэмээх монгол хүний ур ухаан шингэсэн, уран нарийн хийцтэй, утга бэлгэдэл төгс уутыг, уламжлалт хавтаганы соёлд тулгуурлан бүтээсэн түүхтэй. Ийнхүү XVIII зуунаас эхлэн монгол түмний мэндлэх, хүндэтгэх ёсонд “Хөөрөг зөрүүлэх ёсон”  бий болж, хөгжсөн байна.

Тус үзэсгэлэнд монгол орны үнэт чулуу болох мана, гартаам цахиур чүнчигноров, болон харь орноос гаралтай тана, шүр, ундрам, хув, шил, шаазан, зааны соёо, модны үндэс зэрэг үнэт чулуу, ховор түүхий эдээр хийж, алт мөнгө, зэс, гууль, зэрэг үнэт төмөрлөгийн урлалыг шингээсэн олон хөөргүүд багтсан болно. Үүнээс гадна монголын түүхэнд нэр нь мөнхөрсөн төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, алдартай хүмүүсийн хэрэглэж байсан хөөрөгнүүд байна. Тухайлбал, Манж чин гүрэн, Автономит Монгол улс, Ардын засгийн буюу 3 төрийн нүүр үзэж 43 жилийн төрийн албанд зүтгэсэн хашир туршлагатай төрийн хар хүн Хичээнгүй сайд Цэрэндоржийн их гарын улаан шүрэн толгойтой гартаам судалтай алаг манан хөөрөг, Судар бичгийн хүрээлэнг (Шинжлэх ухааны академи) үндэслэгчдийн нэг, нэрт эрдэмтэн, улс төрч, Цэвээн Жамсрановын мөнгөн хөөрөг, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны алдарт Өндөр Гонгороос эхлэн Халхын олон хүчит бөхчүүдийн гар дамжсан чүнчигноров толгойтой, цэхэр манан хөөрөг  зэрэг багтаж байна.

Хэмжээ жингийн хувьд хамгийн том нь 575 гр жин, 14,7 см өндөр, 10,8 см өргөнтэй манан хөөрөг бөгөөд хамгийн бага нь энхрий хүүхдийн 15 гр жин, 3,5 см өндөр, 2,4 см өргөнтэй хөөрөг байна.

Даалингийн тухайд Өвөрхангай Хайрхандулаан сумын Гарьдын хадаар нутагтай ард Шаравцоодолын гэргий Бүжмаагийн 1880-аад онд урласан зүү ороож, буга, согоо дүрслэн бүтээсэн торгон даалин зэрэг бүтээгч болон хэрэглэж байсан эзэнтэй даалингууд үзэсгэлэнд тавигдсан болно. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026

“Монголын уран нугаралтын чуулган-2026” болно

10/05/2026

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026

“Playtime festival 2026” тасалбарыг хөнгөлөлттэй авах боломж

09/05/2026

“Хаврын Гоёл 2026” наадам шилдгүүдээ шалгаруулна

09/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.