Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Морин хуур” наадмын шилдгүүд тодорлоо
Нийгэм

“Морин хуур” наадмын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг30/01/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5cc370ab20a2335fbig3740478772016-01-30-12-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур 2015” наадмын хүндэтгэлийн “Гала” тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Тоглолтын үеэр 2015 оны шилдэг дуу болон хөгжмийн зохиолчийг шалгаруулсан юм.

Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтаас 25 шилдэг дуу тунаж үлдээд байсан. Харин эцсийн шатанд яруу найрагч Г.Баярын шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Бурхан халдун” дуу оны шилдэг дуугаар нэрлэгдэв. Ийнхүү Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров оны шилдэг хөгжмийн зохиолчоор тодорлоо. Тэргүүн шагналтанд Гранпри шагнал болон “Морин Хуур” наадмын шилжин явах мөнгөн морин хуурыг БСШУЯ-ны соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр гардуулан өгсөн юм.

Нэгдүгээр байрт яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шүлэг, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн хөгжим “Дарьгангын хээр тал” дуу, хоёрдугаар байрт Г.Мэнд-Ооёогийн шүлэг, УГЗ Б.Бямбабаярын хөгжим “Цэцэн ханы нутаг” дуу, гуравдугаар байрт яруу найрагч Г.Мөнхцэцэгийн шүлэг, хөгжмийн зохиолч УГЗ Т.Сэр-Одын хөгжим “Тавилангийн харгуй” дуу, тусгай байрын шагналыг яруу найрагч Ш.Лхамноржмаагийн шүлэг, Цэн.Эрдэнэбатын аялгуу “Уйдашгүй эх орон” дуу тус тус шалгарсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.