Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд хүмүүсийн хөл хөдөлгөөнд хамгийн ихээр дарагдаад байгаа газар бол “Өгөөж-Чихэр боов” компани байна. Иймд тус компанийн маркетингийн албаны дарга Ч.Өлзийбадрахтай уулзаж 2016 оны сар шинийн баярт зориулсан “Өгөөж-Чихэр боов” компанийн “Угалз” хэвийн боовны давуу тал, онцлогийн талаар тодрууллаа.
– “Өгөөж-Чихэр боов” компани хэд дэх жилдээ хэвийн боов үйлдвэрлэж байна, энэ олон жил хэвийн боовныхоо“АМТ ЧАНАР” -ыг алдахгүй үйлдвэрлэдэг нууц нь юунд оршдог вэ?
– “Өгөөж-Чихэр боов” компани анх 1936 онд үүсч байгуулагдсан хүнсний ууган үйлдвэр ба энэ ч утгаараа хэвийн боов хийх үндэсний арга технологийг үйлдвэрлэлийн горимд анх амжилттай нэвтрүүлсэн. Жилийн дөрвөн улирлын турш хэвийн боовоо үйлдвэрлэн хэрэглэгчдийнхээ амьдралынх нь хамгийн чухал мөчүүдийг хуваалцдаг ба сар шинийн баярын өмнө үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн ажилладаг.. Хэвийн боовны амтанд орц, найрлага маш чухал нөлөөтэй байдаг. Өгөөж брэндийн “Угалз” хэвийн боов хамгийн сайхан амттай байдаг гол онцлог нь Монгол улсад төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн баталгаат байгууллагуудын лабораторийн шинжилгээгээр үйлдвэрлэлд тэнцсэн, чанартай түүхий эд материал ашиглаж байгаатай шууд холбоотой ба тухайлбал:
– “Алтан тариа” компанийн хамгийн чанартай ширхэгтэй дээд гурилыг элсэн чихэр, тослог сайтай цөцгийн тосоор багсарч, бэмбийг цэвэр монгол шар тосоор тосолж амраадаг.
– Дэлхийд хүнсний зориулалтай тос үйлдвэрлэлээрээ номер нэгт тооцогддог Малайз улсын “Lamsoon” фирмээс зөвхөн өгөөжийн хэвийн боовны онцлогт тохируулан цөцгийн тосоо тусгайлан захиж авч хэрэглэдэг ба энэ тос нь хэвийн боовны орц найрлаганд орсноор бүтээгдэхүүний шинэлэг байдлыг удаан хадгалаад зогсохгүй, зөөлөн таатай амтыг бий болгодог.
– Малайз улсын элсэн чихэр үйлдвэрлэгч компанитай 2005 онд гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлснээр сайн чанарын элсэн чихрийг тогтмол татан авч бүтээгдэхүүндээ хэрэглэдэг.
– Мэргэжлийн хяналтын газрын шинжилгээр үйлдвэрлэлд хэрэглэж болох нь тогтоогдсон цэвэр монгол шар тосыг гэрээт малчдаар бэлтгүүлэн авч бэмбийг амрааж тосолсноор хэвийн боовны амтанд нөлөөлөөд зогсохгүй хэлбэр дүрс, өнгө сайхан гаргахад гол түлхэц болдог.
– “Lamsoon” фирмийн далдуу модны тосонд чанадаг ба түүний давуу тал нь амьтны гаралтай тостой харьцуулахад хайлах температур нь бага, ханаагүй тосны хүчил болох линолийн хүчил агуулдаг тул хэвийн боов тосоо ууж, нэвчилгүй амттай болдог.
– Мөн хэвийн боовны үйлдвэрлэл нь 100%-ийн гар ажиллагаатай нарийн чимхлүүр ажил боловч “Өгөөж-Чихэр боов” компанийн хамт олон жил бүрийн сар шинийн хэвийн боов нь хэлбэр хэмжээ, амт чанар, өнгө зүс сайхан байх төдийгүй өв уламжлал, ёс заншлын хүрээнд ч хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж байх ёстой хэмээн үзэж сэтгэл, зүтгэл гарган үйлдвэрлэдэг тул тэр чинээгээр амттай байж чаддаг.
– Энэ жилийн Өгөөжийн хэвийн боовны гол онцлог нь хэрэглэгчдийнхээ хүсэл таашаалд нийцүүлэн жор орцыг нэмэгдүүлэн, илүү баялаг, амтлаг жортой болгож амтыг нь улам сайжруулаад байна. Мөн хайрцаг бүртээ амталгааны боовтой учир сар шинийн идээгээ баярын өмнө амтлах боломжтой учраас хэрэглэгчид маань аль хэдийн амталж үзээд үнэхээр ам сайтай байгаа шүү.
– Монгол орны өнцөг булан бүрт олон айл өрх “Өгөөж”-ийн хэвийн боовоор тавгийн идээгээ засдаг гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Ер нь монголчууд бид тэр жилийн тавгийн идээний өнгө зүсээр ирж буй жилийн өнгийн тодорхойлдог гэж ярьдаг шүү дээ. Тийм ч учраас сая танай дэлгүүрээр орж үзлээ энэ жил “Угалз” хэвийн боов шаргалтаад цаанаа л нэг “ӨНГӨ ЗҮС, ХЭЛБЭР” сайтай гарсан харагдлаа. Тэр чинээгээр борлуулалт сайтай байна уу?
– Анх өндөр гэгээн Занабазар санаачлан боовны хэв урлаж хийснээр хэвийн боов үүссэн түүхтэй. Өгөөж брэндийн “Угалз” хэвийн боов хамгийн сайхан өнгө зүс, хэлбэртэй байдаг гол онцлог нь Монгол түмний уламжлалт баяр “Цагаан сар”-аар зассан идээний өнгө зүс сайхан байвал тэр жилдээ тухайн айл өрхийн ажил үйлс өөдрөг, идээ будаа элбэг дэлбэг байна хэмээн бэлэгшээдэг тул энэхүү хүндэтгэлийн идээг сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд Өгөөжийн хамгийн туршлагатай ажилчид цаг наргүй, сэтгэлээ шингээн үйлдвэрлэдэгтэй шууд холбоотой ба тухайлбал:
– Итали, Герман, ОХУ-ын улсад үйлдвэрлэсэн ус дозлогч, ОХУ-ын “Топос” фирмийн бүрэн автомат зуурагч машин дээр зуурмагаа намирсан зөөлөн болтол нь зуурч, бэмбийг ямарч хийгүй болтол нь нухаж чаддаг.
– Хэвлэхдээ технологийн зааварт заасан параметрын дагуу хүрээг жигд, өө сэвгүй, тэгш сайхан дардаг мөн голын нимгэн, зузааныг өндөр мэдрэмжтэйгээр тохируулан дарж хэвлэдэг энэ үйлдвэрт олон жил тогтвор суурьшилтай ажиллаж, хэвийн боов үйлдвэрлэлээр мэргэшсэн, ур чадвар өндөртэй ажилчид байдаг.
– Чанахдаа дулаан тохируулга бүхий чаналгын тогоо зэрэг дэвшилтэд техник, тоног төхөөрөмж ашигладаг ба тосны температур, хүчиллэг, хэвлэсэн хагас бэлэн бүтээгдэхүүний температур, амраах технологийн горимыг ягштал баримтлан, хул шаргал нэгэн жигд өнгөтэй чанагдаг.
– Мөн бэлэн болсон хэвийн боовны жин 400 грамм байгаа нь бусад үйлдвэрлэгчдийнхээс даруй 7-10% илүү учир хэрэглэгчид хамгийн нүнжигтэй хэмээн ам сайтай байдаг ба тэр чинээгээр хэлбэр хэмжээ ч сайтай, чанартай байдаг. Тэр чинээгээр ч борлуулалт жил бүр сайн байдагт манай хамт олон их баяртай байдаг шүү.
– Хэвийн боовыг хайрцаг тутамд нь “БЭЛЭГТЭЙ”-ээр худалдаалж байгаа юм байна. Иймд та бэлэглэж буй суурь еэвэнгийнхээ амт чанар, давуу талыг хэрэглэгчдэд сонирхуулна уу?
– Өгөөж брэндийн “Угалз” хэвийн боовыг авсан хэрэглэгч бүрт амт, чанар сайтай тавгийн суурь еэвэн бэлэглэдэг учир нь өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа хэдий ч Өгөөжийнхөн сар шинийн баярт эртнээс зэхдэг азай буурал хэрэглэгчдэдээ зориулан хэвийн боовныхоо үнийг жил бүр хямдруулдаг сайхан уламжлалтай холбоотой. Мөн хэрэглэгчдэдээ тавгийн идээг нь бүрэн, гүйцэд өгөх юмсан гэсэн сэтгэл байдаг. Яагаад амт чанар сайтай гэж байгаагаа тодруулбал:
– Манай үйлдвэр 80 жил уламжлал болон ирсэн жор, тогтвортой технологиор төрөл бүрийн тавгийн суурь еэвэнгээ жилийн 4 улиралд тасралтгүй үйлдвэрлэдэг.
– Түүхий эд материалын хувьд хүнсний элдэв нэмэлт ордоггүй жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн байдаг ба чанартай түүхий эд материалаар үйлдвэрлэдэг тул сар шинийн баяраар таваг засахад өнгө зүс сайтай байхын зэрэгцээ баярын дараа идэхэд амт чанараа алдаагүй байдаг.
– “Алтан тариа” компанийн чанар сайтай улаан буудайн дээд гурил, элсэн чихрийг цөцгийн тосоор багсран зуурч, дотор нь гар аргаар гаргаж авсан арвай гурилыг элсэн чихэр, цөцгийн тос, бурмаар амтлан тусгайлан боловсруулж шанз бэлтгэн зөвхөн Өгөөжид байдаг жор, технологиор үйлдвэрлэдэг учраас хамгийн амттай еэвэн болон гардаг.
– Тэр ч утгаараа хэрэглэгчид манай төрөл бүрийн тавгийн суурь болон ком еэвэнд ам сайтай байдаг. Мөн сүүлийн жилүүдэд 36, 44 см-ийн диаметртэй том суурь еэвэнгүүдийг үйлдвэрлэж худалдаанд гаргасан нь хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна.
– Тавгийн еэвэнгийн үйлдвэрлэл нь 100%-ийн гар ажиллагаатай, нарийн чимхлүүр ажил байдаг хэдий ч олон жил тогтвор суурьшилтай ажиллаж, еэвэн үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн ажилчид нэг бүрчлэн гараар хийж үйлдвэрлэдэг тул тэр чинээгээр амттай байж чаддаг.
– Эдгээр ажилчид маань хуучин чихэр боовны үйлдвэрийн ахмад үеийн залгамж халааг хүлээн авч, ирээдүйн Өгөөжийн ажилчдыг хүлээн авч бэлтгэн сургаж байгаа гавъяатай хүмүүс юм. Тэдэн дунд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан ажилчид ч цөөнгүй байдаг.
– Хэвийн боовыг хэрхэн хадгалвал “ХАДГАЛАЛТ” сайн даадаг талаар та манай уншигчдад бяцхан зөвлөгөө өгнө үү!
– Өгөөж брэндийн “Угалз” хэвийн боов нь цаасан хайрцагт 15, 21 ширхгээр савлагддаг.
– Сав баглаа боодлын хувьд дотроо хамгаалалтын гялгар уут бүхий цаасан хайрцагтай.
– Холын замд авч явахад хугарч, хагарахаас сэргийлсэн зориулалтын цаасан хайрцагтай тул ачиж тээвэрлэхэд тохиромжтой, хайрцган дээрх мэдээлэл нь стандартын дагуу үнэн зөв бичигдсэн тул гадаадын улс орон руу авч явах боломжтой.
– “Угалз” хэвийн боовыг хайрцган дээр бичсэн зааврын дагуу нар, салхи үзүүлэхгүй, хөлдөөж хадгалах технологитой.
– Хадгалах зааврын дагуу зөв хөлдөөж хадгалсан тохиолдолд 2.5-3 сарын хугацаанд өнгө зүсээ алдаагүй сайхнаараа байдаг.
– Мөн зөв хадгалж чадвал сар шинийн дараа идэхэд ч амт чанар нь алдагдаагүй, зөөлхнөөрөө байдаг давуу талтай.
– Тавгийн идээгээ засахаас 12 цагийн өмнө дулаан газар оруулж гэсгээгээд шар тосоор тосолбол өнгө нь улам сайхан шаргал болдог давуу талтай.
– Дашрамд сонирхуулахад Өгөөжийн хэвийн боовыг гэрийнхээ хөргөгчинд байгааг мэдэхгүй 6 сар болсных нь дараа мэдээд, сониучирхан идэж үзэхэд яг хэвээрээ, сайхнаараа байсан шүү хэмээн сайшаалын захидал бичсэн хэрэглэгч ч байдаг.
– Танай компани сар шинийн баярт зориулан хэвийн боов, еэвэнгээс өөр цагаан сарын “ГАРЫН БЭЛЭГ”-нд зориулсан шинэ бүтээгдэхүүн гэх мэтээр өргөтгөсөн худалдаа, нэмэлт үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд санал болгож байгаа юу?
– Энэ жилийн онцлог маань Монгол хүн бүрийн өөдлөн дэвжих буян заяа, аз хийморийг тэгшитгэх Очирваань бурханы ерөөл айлдаж, Отгон тэнгэр хайрханы Бадархундага рашааныг арвижуулан хэвийн боовны зуурмагт шингээн хийх ёслол гүйцэтгэхээс гадна хэвийн боовны хэвээ дээрхийн гэгээн Далай багшаар адислуулсан юм. Манай компани энэ жил 80 жилийн ойн баяраа тохиолдуулан “Угалз” хэвийн боовныхоо үнийг 2500₮-2100₮ болгон хямдруулаад байгаа.
Компанийн ажилчдын санаачлагаар “МОНГОЛ ХҮН-МОНГОЛ БЭЛЭГ” үндэсний үйлдвэрлэлээ дэмжье уриан дор импортын бараа бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхүйц амт чанартай, гоёмсог чамин сав баглаа боодолтой, үнийн хувьд маш хямд бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Тухайлбал төрөл бүрийн зөөлөн болон үрлэн чихэр, бидний хүүхэд байхдаа амтархан идэх дуртай байсан “банка”-ны жороор хийсэн шоко вафли, шоко баялаг, цөцгийтэй, шоколадтай, лимонтой төрөл бүрийн хэмжээ, савлагаатай вафли гаргасан. Мөн шинэ техник, технологиор үйлдвэрлэсэн иристэй болон чангаанзтай, интоортой еэвэн зэрэг нийт 30 гаран нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэгч түмэндээ санал болгон худалдаалж байна. Бидний “МОНГОЛ ХҮН-МОНГОЛ БЭЛЭГ” уриа хэрэглэгчдэд шууд хүрч эхэлсэн ба бэлгийн бүтээгдэхүүнүүд маань зах зээлд, эрэлт хэрэгцээ өндөртэйгээр худалдаалагдаж байгаад бид баяртай байна.
– Өгөөж компанийн “Угалз” хэвийн боовыг “ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР” худалдаалж буй хэдэн цэг ажиллаж байгаа вэ? та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
– Манай өгөөжийн “Угалз” хэвийн боов, төрөл бүрийн тавгийн суурь еэвэн болон сар шинийн гарын бэлгэнд санал болгож буй бэлгийн бүтээгдэхүүнүүдийг баруун 4 замд “Голомт” хотхоны зүүн талд байрлах үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүр, Улаанбаатар хотын бүх дүүрэгт байрлах нэрийн барааны 25 дэлгүүр, Налайх дүүрэгт шуудангийн урд талын 11-р байранд байрлах нэрийн барааны дэлгүүр болон Улаанбаатар хотын томоохон худалдааны төв, захууд, “Номинфүүдс”-ийн хотын болон хөдөө орон нутгийн бүх салбар, Миний дэлгүүр, “Скай”, “Макс”, “Сансар”, “Боса”, “Оргил”, “Эвридэй”, “Дүүхээ”,”Замбала”, “Тэнгэр” бөөний төв “Баясах трейд” сүлжээ дэлгүүрүүдийн бүх салбар, дүүрэг бүрт үйлдвэрийн үнээр зарж буй нийт 77 супермаркет, дэлгүүр, цагаан сарын өргөтгөсөн худалдаа, үзэсгэлэн зохион байгуулагдаж буй “Дүнжингарав, Хүннү молл, Хар хорин, Мишээл, Чингисийн талбай мөн драгоны авто зогсоол дээр байрлах гэр дэлгүүр, Төв аймаг, Дархан-Уул аймаг, Орхон-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Хэнтий аймаг, Дорноговь аймаг, Дорнод аймаг, Багануур дүүрэг дэх дэлгүүрүүдээс тус тус үйлдвэрийн үнээр, хямдралтай, бэлэгтэйгээр худалдан авах боломжтой.
- 1
- 2
- 3
- 4
-
5