Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ай нан аа” дуулалт жүжиг дахин тайзнаа
Нийгэм

“Ай нан аа” дуулалт жүжиг дахин тайзнаа

Урлаг Урлаг02/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Ai_nan_aa_poster_Site5115007122016-02-02-10-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

/Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулав/

Улаанбаатар чуулга Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан үндэсний дуулалт жүжгийн тоог нэгээр нэмж, өөрийн урын сангаа баяжуулсан нь “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг байлаа.

Товчхондоо бол VIII Богд Жавзандамба хутагт, Да лам Цэрэнчимэд, Хошой чин ван Ханддорж, сайн ноён хан Намнансүрэн зэрэг тухайн үеийн шашин, төрийн зүтгэлтнүүдийн ухаалаг шийдвэр, холч хараа, зориг тэвчээрийн хүчинд Монгол оронд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Монгол орноо тусгаар тогтносон Хаант улс болгосон тухай түүхэн үнэнийг өгүүлэх дуулалт жүжиг юм.

“Ай Нан аа” дуулалт жүжгийн зохиолыг зохиолч Б.Цогнэмэх /Гэгээн Муза наадмын Гран При шагналт/, хөгжмийг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл /одоо Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч/ бичиж, Монголын театр, киноны нэрт найруулагч МУУГЗ Л.Эрдэнэбулган найруулан олны хүртээл болгосон байна.  

Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан сэргээн тоглох “Ай Нан аа” дуулалт жүжгийн дүрүүдэд Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, МУГЖ С.Ганзориг, Г.Хонгорзул, СТА М.Анхтуяа, Б.Батболд, Б.Эрдэнэсаруул, гоцлол дуучин Ж.Буянтогтох, О.Анхчимэг, Ч.Дорж, Ц.Гансүх, Н.Бямбадорж, Э.Очирсайхан, Улаанбаатар чуулгын бүжигчид оролцон тоглож, хөгжмийг удирдаач, СТА Д.Нямдаш, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал тоглох юм.

"Ай Нан аа" түүхэн дуулалт жүжгийн тасалбарыг та Улаанбаатар чуулгын тасалбар түгээгүүр болон www.monda.mn – ээс худалдан аваарай. Мэдээллийг www.ubchuulga.mn цахим хуудас болон 7011-8411, 9999-6615, 9898-1984 дугаараас лавлана уу. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.