Тухайн үедээ хичээнгүйлэн сурч байсан бүхэн эрчүүдэд заримдаа хэрэг болохгүй байх нь бий. Гаргүй дугуйгаар явах, эгнээ тоолон ялгах эсвэл эмэгтэйдээ мэдэгдэлгүйгээр виагра залгих зэрэг заавал чадаж байх зүйл биш. Жинхэнэ эрчүүдэд сурчихсан байхад илүүдэхгүй зүйлсийг энд цуглуулсан юм. Гэхдээ өөрсдөө үнэлээд шилээд сонгоно биз дээ…
1 . АСААГУУРААР ШАР АЙРГИЙН ШИЛ ОНГОЙЛГОХ
Хүний хүүхэд явж, ярьж, асаагуураар шар айргийн шилийг онгойлгох гэсэн гурван зүйлийн хийж суртлаа бие даасан гэж хэлэгдэхгүй. Хамгийн сүүлчийнх нь бидний амьдралд хамгийн гол нь ч байж магадгүй. Стресс тайлах тогтмол ажилтай хүмүүст шар айргийн шилийг онгойлгоход заавал ч асаагуур хэрэггүй л дээ. Ер нь бол хөшүүрэг болчихоор бүгд л энд ашиглагдана. Зургаас хараад чи асаагуурыг хэрхэн хэрэглэхийг шууд л сурна. Харин хөших хөдөлгөөн огцом байх ёстой. Шар айргаа онгойлголоо, тамхиа гаргалаа. Одоо асаагуурыг жинхэнэ зориулалтаар нь ашиглаж болно.
2. ЭМЭГТЭЙ ХҮНТЭЙ МАРГААНӨРНҮҮЛЭХ
Ийм маргааны аюул нь бүсгүй буу, шийдэмдээ хүрэх зуршилд байгаа юм биш. Зүгээр л бүсгүй маргааны явцад чиний тайлбарыг сэтгэлийн хөөрлөөр хүлээн авч эхлэнэ. Үүнээс гадна тэр чамайг өдөөн хөөрөгдөх аюул бодитой. Энэ үед “чиний мэдээлэл” онцгой аюултай. Өөрөө бодоод үз л дээ. “Чи хоол хийж чаддаггүй” гэж хэллээ гэхэд хариу нь ямар байх вэ? “Би чадахгүй бол хэн чадах билээ! Эсвэл “чиний цалин чинь өчүүхэн!” гээд л эхлэнэ шүү дээ. Ингээд ердийн маргаан чинь үргэлжлэх тутам ширүүсч тулаан болоод эхлэнэ. Хоёрдугаарт, талууд бие биенийхээ аймшигт дутагдлыг ухах бүр л маргаан дээд цэгтээ очин буцалж эхлэнэ. Гарц? Аль болохоор “чиний мэдээллээс зугтан мэдээллээ амьгүй хэлбэрээр гаргах нь чухал. “Энд нэг юм дутаад байх шиг” эсвэл “Чамд тэгж бодогдохгүй байна уу” гэх мэтийн үгийг ямар ч гөжүүд бүсгүй сөрж чадахгүй. “Чиний мэдээллээс” амжилттай зугтаж чадсанаар чи маргааныг төгсгөж чадна. Бүсгүй ч эцэг эхдээ очихдоо сэтгэл өвдөлгүй явна.
З. УС ГООЖИЖ БУЙ ЦОРГЫН ЗАСВАРЛАХ
Орчин үеийн нөхцөлд үүнийг сураад хэрэггүй мэт санагдаж болно л доо. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Гэнэтхэн краны ус алдагдаад ирэхэд эрчүүд л түүнийг янзлах болдог. Ус гоожих нь резьбанд ороосон ширэлдсэн үс мэт зузаалга эсвэл резинэн цагираг зэрэг л элэгдсэнээс үүдэлтэй. Эхлээд байрныхаа нийт усыг хааж байгаад л тохируулагатай түлхүүрээр крануудаа салгаад дараа нь резьбаг нь зузаалгын олсон утсаар ороогоод эсвэл резиннэн цагирагийг нь солиод анхны арга хэмжээг гүйцэтгэнэ. Сан техникч иртэл нь. Гарын дор зузаалгын утас байхгүй бол полиэтилийн уутнаас 1-3 өргөнтэй урт тууз хаачлан түүгээрээ резьбаг ороодог. Ер нь бол краны элэгдэл дээд цэгтээ хүрсэн бол түүнийг солиулах хэрэгтэй.
4 . ХУТГА ИРЛЭХ
Гэрт билүү байвал ер нь зүгээр. Хэрэв байхгүй бол бууз, хуушуурынхаа махыг хурц иртэй хутгаар татья гэвэл энэ зорилгод шаазангийн буюу тавагны ероолыг ашиглаж болно. Чамд хутгыг 20 градусын налуугаар бариад жигдхэн хөдөлгөөнөөр өөрөөсөө нөгөө тийш бага хэргийн даралттайгаар хөдөлгөн хутгаа билүүдэх хэрэгтэй.
5. ХАХСАН ХҮНИЙГ АВРАХ
Энэ хэрэгт хамгийн ээдрээтэй асуудал бол аварсан хүнээсээ ямар шагнал нэхэх вэ гэдэг нь. Бусад нь бол техникийн асуудал юм даа. Амьсгалын замд тээглэсэн гадны биетийг тэндээс гаргах Хеймлихийн арга маш амархан. Хахаж байгаа хүний ард нь зогсоод таны гар түүний хавиргын цагирагийн доод хавьцаа байхаар чанга тэвэрнэ. Баруун гарын атгыг зангидан хүйсний хавьд тавиад зүүн гараараа түүний дээрээс нь атгана. Дараа нь гарын тохойгоо огцом нугалан хахаж буй хүний гэдсэнд атгасан гараар даран дээш татсан хөдөлгөөн хийнэ. Харин хавирга дээр нь хүчтэй дараад хэрэггүй, тэртээ тэргүй цаад хүнд ч чинь хэцүү байгаа. Энэ аргыг хэрэглэхэд уушгин дахь даралт ихсэн гадны биет гадагшилна. Эхний удаа амжилтгүй бол дээрх аргыг дахин давтана.
6.МОРЬ УНАХ
Монголчуудад морь унахыг заагаад хэрэггүй биз. Ганцхан зүйлийг сануулахад морь унасан эрчүүд “мориноосоо хамаагүй дээгүүр харагддаг гэнэ.
7.
Нэг эст бүдүүлэг биетэн инфузорын шаахайнаас том бусад бүх амьтантай өрөвч сэтгэлгүйгээр үзэлцэж дийлэх ёстой гэсэн нийтийн нэгэн ойлгоц байдаг. Золбин ноход ч мөн ялгаагүй. Баавгай ч бас адил гэхдээ хот сууринд тэд бараг үзэгдэхгүй л дээ. Нохойд өөрийгөө мэдүүлэх хэрэгтэй. Хөлөө чирээд худал найтаан дуу шуутай түүнд ойрт. Нохой чамайг хараад зогсох үед нь газраас чулуу авч байгаа дүр үзүүл. Аймхай ноход шууд л зайлна. Хэрэв нохой араа шүдээ арзайлган архирч, толгойгоо газарт ойртуулан дөхөж байгаа бол хэрэг бишдлээ гэсэн үг. Энэ тохиолдолд эргэн зугтах хэрэггүй. Тэгвэл тэр зэрлэг чамд довтолно. Түүний нүд рүү харж тайван ярьж байхдаа аажмаар курткаа тайлан түүгээр гараа ороо. Нохойг дайраад ирэхэд тэр гараа зуулган курткаа ам руу нь аль болохоор чихээд зугтаа. Чадвал, курткатай гартай чинь ноцолдож байх хооронд толгойгоороо түүнийг мөргөөд ав.
8. УГААЛГЫН ӨРӨӨНД ЖИЖИГ ШҮҮГЭЭ ӨЛГӨХ
Хананд нүх гаргах эрчүүдэд юу ч биш. Харин эмзэг тогтоосон вааран ханатай угаалгын өрөөний ханыг нүхлэнэ гэдэг туршлагатай хүмүүсийг заримдаа айлгана. Эхлээд өрмөө сонгоно. Кафелийг нүхлэхийн тулд тоосгоны өрөм сонгодог. Нүхлэх гэж буй газартаа шархны лент эсвэл скоч наана. Наалдамхай даавуу гадаргын хөдөлгөөнийг өөртөө шингээж кафелийг хагарахаас сэргийлдэг. Шархны лент байхгүй бол хөзөр тавьж байгаад өрөмдөхөд болно. Шруп баригч байхгүй бол давс, соодтой усанд цаас норгож өрөмдсөн нүхээ чигжээд дараа нь трупдана. Ингээд нэг хонуулаад уусмал нь бэхжсэний дараа түүндээ шүүгээгээ өлгөдөг
9.SOS ДОХИО ӨГӨХ
Морзын үсгийг бүрэн сурах гээд хэрэгүй биз. Тэгж цаг алдахаар гурван үсгийг сурчих хэрэгтэй. Тэдний хоёр нь адилхан үсэг байгаа. Ингээд тусламжийн гуйлт ийм маягаар хийгдэнэ. Үүнд: гурван цэг, гурван зураас, гурван цэг. Энэ дохиог гэрлээр эсвэл дуу чимээгээр өгч болно. Юуны түрүүнд гэрлийн асаалтын уртыг мөн чимээ өгөх цохилтынхаа хурдыг тодорхойлох нь чухал. Хамгийн гол нь чиний дохиог авах хүмүүс бас энэ өгүүллийг уншсан байгаасай гэж залбир!
10.СЭЛҮҮРДЭХ
Өдөр тутмын амьдралд төдийлэн хэрэгтэй биш ялангуяа, говийнхонд огт хэрэггүй зүйл. Нэг “но” байгаа. Эмэгтэйчүүдийн ихэнх нь эрчүүд завиар сэлүүрдэж чадах ёстой гэж үздэг гэнэ. Тэдэнд сартай шөнө, цөөрөм, эр хүн… гээд л романтик зөгнөл байгаа нь тэр гэх үү дээ. Хэрэв та завьтай газар усаар зугаалах гэвэл сайн сэлүүрдэх суурь хоёр зарчим байгаа.
Нэгд, гар шулуун, хөлд тулгуур байх ёстой. Гараа тохойгоороо нугалан сэлүүрдэхэд амархан ядарна. Сэлүүрдэх зөв арга нь шулуун нуруугаар цуврал хөдөлгөөн хийх. Урагш бөхийхдөө сэлүүрээ өргөнө, арагшаа хөдлөхдөө сэлүүрээ усанд дүрнэ. Энэ тохиолдолд та нуруугаараа завины хамар хэсэгт харан суусан байх юм. Тиймээс хэн нэгэн ард нь голын урсгалыг харж байха ёстой. Эмэгтэй хүн энд их хэрэг болохгүй биз. Тэр голчлон тантай ярьж орчноо харж явах нь тохиромжтой
11.ДАРСНЫ БӨГЛӨӨГ ОНГОЙЛГОГЧГҮЙГЭЭР АВАХ
Доорхи хэдэн аргыг мэдээд авчих.
1. Дарсны бөглөөг хуруугаараа саванд нь чихэх. Их амар арга. Хамгийн гол нь хөдөлмөрийн багаж зэвсгээ эхний үеэр нь нугаруулахгүйгээр шулуун байлгаад доош нь дарах.
2. Нарийн үзүүртэй хутгыг бөглөөний дунд хүртэл зоогоод түүнийг эргүүлэх.
3. Томхон шруп олж бөглөөнд эрэгдээд дараан бахины тусламжтайгаар бөглөөг онгойлгож болно.
12. ЖИВСЭН ХҮНИЙГ АВРАХ
Энэ аргад нэг хязгаарлалт байгаа. Өөрөө усанд сэлдэг байх ёстой. Гол нь нуруугаараа хөвж чаддаг байх. Живж буй хүнд аль болох мэдэгдэхгүйгээр дөхөж очоод эрүүнээс нь буюу сугадаж аваад хуруугаараа эргэн эргийн зүг чирэн сэл. Живж буй хүн сандраад чамайг давхар усанд татах аюултай учир алгадах буюу толгойд нь цохиод “мэдрэмжтэй болгож аваад” дараа нь авардаг. Чамд хөлөөрөө л сэлэх болдог учир ядарч болохоо анзаар.
13.САРНАЙН САЙН БАГЛААГ ШИЛЭХ
Цэцгийг шилэхдээ дэлбээний угийг чимхээд үзээрэй. Тэр нь хатуу байх ёстой гэнэ.
14. ЦАХИЛГААНЫ ЗАЛГУУРЫГ ЗАСАХ
Цахилгаан техникийн анхны мэдэгдэхүүн байхгүй байж энэ засварыг хийнэ гэж байхгүй. Цахилгаан утсандаа хүрвэл цахилгаанчийг дуудах нь хамаагүй дээр. Цахилгаан залгуурын дотор тал бараг бүгд адилхан. Ханын залгуурын цементэд бариулсан хэсгийн шавар шороо бутарсанаас тэр нь сул залгагчтай цуг сугараад байдаг. Түүнийг хананд нь эхлээд бат бэх суулгаж өгөх хэрэгтэй. Үүнд тусгаарлагч цаас эсвэл барзгар гадрагатай жийргэвч хэрэглэн төхөөрөмжийг чангалан тогтооно. Хамгийн гол нь цахилгаан залгуураар оролдох гэж байгаа бол эхлээд байрныхаа цахилгааныг тасла.