Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Ким Кардашяны реппер нөхрийн дампуурсан шалтгааныг зарлажээ
Уртын дуу

Ким Кардашяны реппер нөхрийн дампуурсан шалтгааныг зарлажээ

Урлаг Урлаг17/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20140527-kim-kiss-21347167212016-02-17-15-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Хэдий бие биедээ хичнээн хайртай ч бие биенийхээ мөнгө рүү гар дүрдэггүй “үлгэр жишээ” хосоор алдарт дива Ким Кардашян түүний нөхөр Канье Уэст нарыг нэрлэж болно гэнэ. Тэд анхнаасаа л энэ бүхнийг тохирсон агаад өдгөө 53 сая долларын өрөнд ороод байгаа нөхөрдөө Ким туслахгүй байгаагийн шалтгаан нь ердөө л энэ аж. Өөрөө үрсэн тул өөрөө л төлөх учиртай.

   Арга ядсан Канье дэлхийн хамгийн залуу тэрбумтан Марк Цукурбергээс нэг тэрбум доллар гуйн “амаа бузарласан”. Гэтэл олон хүмүүс яагаад эхнэрдээ хандаагүй юм бол хэмээн гайхацгааж байна. “Форбэс” сэтгүүлийн тогтоосноор реппер эр 2014 онд 30 сая долларын орлоготой ажилласан. Харин эхнэр нь тэр жил 28 саяыг олсон бол 2015 онд 53 саяын ашигтай ажиллажээ. Нөхрийнхээ өрийг бүрэн төлчих хэмжээний мөнгө байгаа гэдэг нь эндээс харагдаж байна. Алдарт хосын гэр бүлийн нэг найзын ам алдсанаар тэр хоёр хамтдаа их мөнгөтэй ч харин Канье тусдаа бол бараг мөнгөгүй гэнэ.

    Түүний данс нь яагаад улайсан нь олон хүний гайхлыг төрүүлж байна. Найз нарых нь яриагаар реппер эр алдарт диватай хийсэн тансаг хуриманд маш их мөнгө зарцуулсан гэнэ. 2014 оны энэ хуриманд Канье эхнэрдээ “Lorraine Schwartz” брэндийн гурван сая долларын үнэтэй очир алмаазан бөгж бэлэглэсэн.  Кимийн 500 мянган долларын хуимын даашинзны үнийг мөн л нөхөр нь төлжээ.  Хуримын өмнө эхнэрийнхээ ах дүү хамаатан саданг таван мянган доллароор дайлж цайлсан гэнэ.  Мөн тэднийг Итали, Францаар аялуулах зардлыг ч даажээ. Хуримын зочдыг зөөх хоёр нисэх онгоцны түрээсэнд 490 мянгыг зараад 136 мянгаар цэцэг чимэглэл нэмж авчээ. Каньегийн нэг дутагдал нь баян найз нартаа хэтэрхий үнэтэй бэлэг өгдөг аж.  Беойнсигийн нөхөр Жэйд төрсөн өдрөөр 34 мянган долларын үнэ бүхий бэлэг өгч зиндаархжээ.  Иймэрхүү жишээг олныг дурдаж болно гэнэ.

    Энэ жилийн Валентины баяраар эхнэрдээ мянган сарнай бэлэглээд ээж нарын баяраар хадам ээждээ зориулан бүхэл бүтэн оркестр хөлслөн тоглуулсан.  Реппер эр наймаа хийх дуртай ч муу наймаачин аж. 2014 онд сайхан засаж тохижуулаад эргүүлж өндөр үнээр зарна хэмээн Калифорни мужид усан үзмийн талбайтай эдлэн газар 20 сая доллароор худадан авсан ч зарж чадаагүй.  Мөн л засаад зарна гэсэн тооцоогоор Нью-Йоркод 4,5 саяар хаус, Лос-Анжелосд итали загварын эдлэн 11 сая доллароор худалдаж авсан нь одоо ч мөнгийг нь түгжсэн хэвээрээ. Харин ч ашиглалтын зардалд нь “шатаад” сууж байгаа аж.

Эх сурвалж: www.NUUTS.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.