Амьдралаа холбохоор шийдсэн эр эм хоёр анх удаа нийлсэн шөнийг хувь заяаны шөнө гэж нэрлэдэг. Энэ шөнө бол тэдний хамтран туулах амьдралын замын анхны гараа байдаг учраас маш дурсамжтай бөгөөд үүнийг гэр бүлийн амьдралын анхны босго гэж үздэг.
Энэ шөнийн амт, жаргал тэр хоёрын насан туршид мөрөө үлдээх мартах аргагүй мөч байдаг. Гэр бүлийн чинь амьдрал цаашид диваажин шиг байх уу, там шиг байх уу гэдгийн эхлэл энд л байдаг. Нөхөр нь эхнэрээ өөртөө уусган татах, өөрөө эхнэртээ уусан орох эхлэл энэ өдөр л тавигдана. Иймээс та хоёрын анхны учралын энэ шөнийг хааш яаш үзэж болохгүй. Тэгэх юм бол цаашдын амьдралд муугаар эргэх юмны эхлэл ч байж болно. Чингэхлээр эр эм хоёр энэ шөнийн учралд бүхийл зүрх сэтгэлээсээ хандаж, ирээдүйн сайн сайханы төлөө сайн бүхнийг хүсэн ерөөж, хүндэтгэл төгс өнгөрүүлэхийг бодох нь чухал. Энэ шөнийг эр эмийн ажлыг урьдал болгох бус эрж олсон хоёр биенээ аль аль талаас нь таниж мэдэхэд зориулбол зохистой. Зарим нэг мунхаг эр өвөрт нь оруутаа л түүний төлөө төрсөн юм шиг юуны өмнө эр эмийн ажил үйлдэхийг урьдал болгочоод бусад зүйлсийг мартдагаас ааш зан, ёс төрхөө буруугаар ойлгуулчихдаг гэм ч бий. Ингэж мунхаг бүдүүлэг загнаснаар эмийн сэтгэлд сэв суулгах нь ч бий. Эмэгтэй хүн амьдралын тэрэгний хоёр дугуйн нэгэн мөний учир нөгөөтэйгөө адил эргэх үндсэн дээр л харилцах ёстойг ямагт санах нь зүйтэй. Бэлгийн ажилд орохын өмнө сэтгэлийн нь гүнд орохыг л хичээх нь зөв. Үүний тулд тайван тавтай хэвтэж, сэтгэлд хоногших эв дүйтэй үг ярилцан, амьдралд сургамжтай домог яриа үүсгэж, сэтгэл зүрхээ уяраахын сацуу хоёр биеээ наалдуулан тэврэлдэж эмзэг мэдрэмтгий газруудаа харилцан илж таалах, үнэсэх, озох зэрэг үйлдэлийг хийцгээн хоёр биенээ бэлдэх учиртай.
Эмэгтэй хүн сэксийн тухай барагтай бол амнаасаа үг цухуйлгадаггүйг эр хүн санах нь зүйтэй. Байдал хөдлөл, үг ярианы хаялагаар нь л дур хүсэлээ илчилж байдгийг анзаарахгүй өнгөрч үл болно. Хэрэв эмэгтэй тань таныг лавлуулан тэвэрч илэх үнсэх нь ихсэж, үе үе эвшээлгэж эхэлбэл уг ажил үйлдэх хүсэл нь ирж гэдгийн тэмдэг. Дур хүсэл нь ирсэн үеийг алгуурлан өнгөрөөх нь эмэгтэй хүнийг зовоодог. Ялангуяа анх удаа эртэй хавьтаж байгаа эмэгтэйтэй их болгоомжтой харьцах нь зүйтэй. Учир нь түүний онгон хальс цоордгийн учир ихэд өвдөх зовлон бий. Анхны энэ шөнийн жаргалыг хэлж баршгүй. Энэ амт жаргал хоёр биед адил мэдрэгдсэн бол нэн сайн. Нэг нь мэдэрч ханаад нөгөө нь дутуу хоцрох нь тусгүй. Хоёр биеийн адил ханахуйн жаргалыг эдлэх нь зүйтэй. Тэгэхгүй бол жаргал ирэхгүй.
Эр эм хоёрын дур хүсэл адил зэрэг сэрээгүй цагт хурьцал үйлдэх хэрэггүй.
Хүн төрөлхтөний сексийн амьдралын тулгуур сурах бичиг
Камасутра, бүх байрлалууд, бүх аргууд.
Сонгодог сексийн хэв маягийг орчин үед хэрхэн хэрэглэх тухай.
Зурган номоо үнэгүй татаж аваарай.
үнэгүй татаж авах
Эмэгтэй хүний дур хүсэл сүүлдэж ирдэгийг анзаарах нь зүйтэй. Иймээс эмэгтэйгийнхээ дур хүслийг сэрээхийн тулд илэх таалах, тэврэх, үнсэх, озох, хумслах үйлдэлийг сайн хийгтүн. Мөн түүний сацуу сэтгэлд таатай аятай зүйтэй үг яриа их нөлөөтэй. Эмэгтэйн дур хүсэл бүрэн орсныг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг бий. Үүнд үнсэж тэврэх нь ихэснэ. Амьсгаа нь хурдсаж, хэлүү нь хатуурч, бэлэг эрхтэнээс нь шингэвтэр зүйл ялгарч их бага уруулыг чийглэн норгосон байна. Мөн умдаг бэлэг эрхтэн нь ерөнхийдөө хөөн бамбайна. Эдгээр нөхцөл бүрдсэн байвал сая хурьцлыг үйлдэж болно. Харин ийм нөхцөл бүрдээгүй байхад хурьцал үйлдэх нь нэг ёсны хүчирхийлэл болж, эмэгтэйд жаргал өгөхгүйгээр барахгүй, сэтгэлд нь тусгүй мөр үлдээж болно.
Үйлдэл хийхийн өмнө эмэгтэйгээ биедээ сайтар наалдуулан тэвэрч, янаглах яраглах, амьсгалах зэрэг дуу авиа гарган биеэ үе үе чичрэгнүүлэн хөдөлгөж, эмэгтэйнхээ нуруу ууц, хүзүү хоолой, үс толгой, хацар шанаагаар нь илж таалах, үнсэх, озох, тэмтрэх, хумслах, дур хүслийн цэгийг нь олж илж таалах, умдаг дээгүүр нь ялангуяа хэлүүг нь сөргүүлэн илэх хэрэгтэй. Ингэхэд эмэгтэйн судасны лугшилт хүчтэй болж, хэлүү нь томорч хатуураад ирнэ. Үтрээний амсар нь чийглэгдэн норсон байна. Энэ үед эрэгтэй нь бэлэг эрхтэнээрээ эмэгтэйн бэлэг эрхтэний их бага уруулын завсраар дээш доош нь шүргэж, хэлүүний дээгүүр нь шүргүүлэх хэрэгтэй. Мөн үтрээ уруу нь бэлэг эрхтэнээ дутуу оруулан гаргах үйлдлийг нэг хоёр удаа хийвэл зохино. Ингэсэн нөхцөлд эмэгтэйн дур хүсэл бүрэн сэрж, хурьцал үйлдэхэд хоёр биед үнэхээрийн аятайхан нөхцөл бүрдэнэ. Дээрх нөхцөлийг бүрдүүлээгүйгээр хурьцал үйлдэхэд эрэгтэй нь түрүүлж ханаж тавьчихаад эмэгтэйгээ ханалт дутуу хаяахад хүрч гунигт оруулдаг. Хувийн ханалтаа болчихоод нөгөөгөө боддоггүй эрэгтэйд эмэгтэй хүний сэтгэл уусан хайлах нь хэцүү. Эр эмийн ажил ямар болсныг тэдний ханалтаар л хэмжинэ. Хоёр бие адил ханалт тавилт байхгүйгээр тэр гэр бүлд аж жаргал ч дүүрэн байдаггүй. Сайн сайхан үр хүүхэд төрүүлэхэд ч их нөлөөтэй. Ингэхлээр эмийнхээ хүсэл дурыг бүрэн сэрээж, ханалт тайвшралыг авчирч байх нь ухаалаг эрийн шинж юм.
Харин аль нэг шалтгаанаар хэн нэгний дур хүсэл ороогүй цагт хурьцал үйлдэхийг тэвчвэл зохино. Хүсэл дургүй байгаа учир явдлаа нэгэндээ үнэнээр нь хэлж ойлгуулж байх нь зүйтэй. Хэлж ярихгүйгээр хий хоосон бухимдаад байх хэрэггүй.
Эх сурвалж: leela.mn