Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Монголчуудын өөрчлөлт 1924-1959 онд
Сонгодог уран зохиол

Монголчуудын өөрчлөлт 1924-1959 онд

Урлаг Урлаг22/02/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
45b5bc481bd5267c19b6a982ced32ddc8304791142016-02-22-12-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчууд 1924-1959 оны хооронд хоёр ч үндсэн хууль батлан гаргаж, хаад язгууртны эрх мэдлийг хязгаарлан аймаг хошуудыг ноёдын хэргэм зэргээр нэрлэхийг болиулж томоохон уул нуруудын нэрээр нэрлэх болжээ.

Жишээлбэл, Түшээт хаан аймгийн Дархан чин вангийн хошууг Богд хан уулын аймгийг Богд хан уулын хошуу хэмээн нэрлэх болов.Мөн хутагт хувилгаадын шавь отгуудыг тараан сан, жас жавын малд татвар ногдуулах болсон байна. Түүгээр ч барахгүй төр шашны хэргийг тусгаар Жавзандамба зэрэг олон хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулахыг хориглож, дорд лам нарыг цэргийн албанд татах зэргээр үзэл суртлын хүчтэй зэвсэг болсоор байсан лам нарын давхрагыг үгүй хийхийг зорьж байсан байна. Энэ тухай оросын төлөөлөгчид монголын төр засгийн удирдлагуудад удаа дараа сануулж байв. Энэ бүх үйл явдлын цаашдын хөврөл нь 1937 оны хэлмэгдүүлэлтэд лам нар ихээр өртөх үндсэн нөхцөл болжээ.

Уламжлалт эмчилгээний аргаас Европын анагаах ухаантай танилцаж олон удаагийн эмчилгээний экспедицүүдийг Оросын дэмжлэгтэйгээр алслагдсан бүс нутгуудад илгээж монголчуудыг яр өвчнөөс нь ангижруулсан байна. Дан ганц хүн ардыг бус мал сүргийг эрүүлжүүлэх үүднээс жилд хоёр удаа кирилинд оруулж өвчин эмгэгээс нь салгажээ. Гэвч ард олныг хүчээр нэгдэлжүүлсэн нь малыг эзгүйндүүлж тоо толгойн хорогдолд хүргэжээ.

Энэ үед олон арван сүм хийдийг нурааж, лам хувраг, цэрэг цагдаа, ван гүн олон хүнийг улс төрийн хэрэгт холбогдуулан хэлмэгдүүл, тусгаар тогтнолоо их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлсэн зэрэг сайн муу олон арвал үйл явдал болж өнгөрчээ.

 Эсгий гэрээс орон сууцанд шилжин барилгын салбар хөгжиж, хөдөлмөрийн хувиар бүрэлдэн тогтож, хамтын хөдөлмөрийг дэмжиж нэгдсэн нэг нийгэм журамд дэвшин орсон юм. Энэ бүх хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч нь Монгол Ардын Хувьсгалт цэрэг байв.

Бүх нийтийн боловсролыг хөгжүүлэх үүднээс хүүхдийн байшин, бага сургууль, дунд ахлах сургууль, мэргэжлийн, их дээд сургуулиудыг шат дараатайгаар байгуулан шаардлагатай боловсон хүчнүүдийг эх орондоо бэлтгэх болжээ.

Энэ бүгдийг буюу нүүдэлчин ахуйгаас суурин амьдралд, социалист нийгэмд шилжих түүхэн өөрчлөлтийн алдаа оноог ямарваа нэгэн цензургүйгээр өгүүлсэн “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” ном түүхэн гэрэл зураг, архивын баримт материал, түүх бичлэгийн шинэлэг хандлагаар бичигдэн танд хүрэхэд бэлэн боллоо.

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Монголчууд цувралын III боть буюу "Монголчууд нийгэм журамд давшин орсон нь" номын нээлт 2016 оны 2-р сарын 24-ний 14 цагт Internom Bookstore-ийн 2-р давхарт болно.

 

Нээлтийн үеэр: 

1. ТҮҮХЭН ГЭРЭЛ ЗУРАГ БА ТҮҮНИЙ ОНЦЛОГ, ГЭРЭЛ ЗУРГИЙГ ХЭРХЭН УНШИХ ВЭ? 
2. МОНГОЛЧУУД 1924-1959 ОНЫ ХООРОНД ЮУ ХИЙЖ БҮТЭЭВ? 
3. НИЙГЭМ ЖУРАМ БАЙГУУЛАХАД ГҮЙЦЭТГЭСЭН УРЛАГ СОЁЛЫН НӨЛӨӨ
 зэрэг сэдвүүдээр мэргэжлийн судлаачид, номын зохиогчид сонирхолтой ярилцлага зохион байгуулахаас гадна олон сонирхолтой үйл явдал таныг хүлээж байна.

Таны аав, ээж, өвөө, эмээгийн үед монголчууд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг мэдэхийг хүсвэл манай номын нээлтэдх үрэлцэн ирээрэй. Мөн нээлтийн үйл ажиллагааны үргэлжлэл болон цуврал лекцүүд тогтмол зохион байгуулагдана.

С.Ууганбаяр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пэппа тоорой охин дүүтэй болно

23/05/2025

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.