Сүүлийн үед цахим ертөнцөд болоод олны хэл аманд ихээр өртөөд байгаа дуучин бүсгүй бол Нара билээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн нь ийнхүү олны хэл амыг дагуулаад байгаа юм. Түүнийг дэмжих нэгэн байхад доромжлон гутаах хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Энэ бүх гутаан доромжлол хэрээс хэтэрсэн цуу ярианд тэрээр өнөөдөр ийнхүү мэдэгдэл хийж "Үндсэн хуулиа уншъя" аяныг эхлүүлээд байгааг Mobile news буландаа онцлон хүргэж байна.
Тэрээр “Заа сүүлийн хэд хоног элдвээрээ хэлэгдэхийг ёстой нэг үзэж байнаа, гэвч тэр яахав…
Намайг дэмжиж урам зориг хайрлаж итгэл найдварыг минь зузаатгаж байгаа энэ нийгмийг өөрчлье, шинэчлэе, илүү сайхан амьдрая, сонгосон сонголт маань бидний хүссэн амьдралд хүргэхгүй байна гэж бодож дэмжиж байгаа бүх хүмүүстээ чин сэтгэлийн угаас талархаж байна.
Миний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж байгаа мөн түүнчлэн миний эрхэд халдаж байгаа тэдгээр хүмүүс энэ бичлэгийг заавал үзээрэй.
Магадгүй над руу дайрч давшлаад байгаа хүмүүс Үндсэн Хуулиа мэдэхгүйдээ ингэж байж магадгүй юм гэвч уншаагүй байсан ч доор энийг мэдэхгүй хэн байсын гэж цээжээ балбан мэдэгчийн дүрд тоглогчдыг бас төсөөлж л байгаагаа ил цагаан хэлчихье.
Мэдэхгүй байх тань муу зүйл биш ч мэдэхгүй хэвээрээ үлдэх чинь сайнгүй юм гэж хэлэх байна тэдгээр хүмүүст хандаж.
Заа тэгээд "Үндсэн Хуулиа Уншье" аяныг ( Challenge ) маань дэмжин цааш түгээнэ үү гэж нүүрномын хүндэт найз Dambadarjaa Giimaajav мөн нийгэмд үлгэр дууриал сайн үйлсийн аяныг дэмжигч уриалагч найзDashbalbar Indra болон Мөрөөдлийн Театрын жүжигчин найз Ganbaatar Altanshagai нарыгаа урьж байна.
Мөн энэхүү Challenge-г маань дэмжих хэн бүхэнд талархая.
Жич: Уг нь Challenge-н зорилго ингэхгүй бол тэгээрэй гэдэг боловч Үндсэн Хуулиа уншсан байх нь иргэн бүрт хэрэгтэй учраас тэгээрэй ингээрэй гэж торгууль эсвэл цаг хугацаа заасангүй, хүнтэдгэж үзээрэй та бүхэн минь.” Хэмээжээ.
www.Urlag.mn