Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Ятгын хатан хаан” Улаан-Үд хотын үзэгчдэд уран бүтээлээ хүргэнэ
Уртын дуу

“Ятгын хатан хаан” Улаан-Үд хотын үзэгчдэд уран бүтээлээ хүргэнэ

Урлаг Урлаг26/02/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6f41f1e9438eaee1dfa286c1958142446978002712016-02-26-13-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Ингэн тэмээний нулимс", "Шар нохойн там", "Чингисийн хоёр загал" зэрэг киноны хөгжмөөрөө олонд танигдсан Соёлын тэргүүний ажилтан Ч.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 18 цагт Улаан-Үд хотын Филармонид уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байна.

Хөгжимлөг, оюунлаг үзэгчидтэй тус Филармони нэрт хөгжимчний маань тоглолтыг "Ятгын хатан хаан" хэмээн нэрийджээ. Ч.Мөнх-Эрдэнийн тоглолтод этно "Алтай" хамлаг уран бүтээлээ өргөнө. Энэ тухай мэдээлэл хэдийнэ Улаан-Үд даяар тархасан бөгөөд бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Монгол туургатны их ятгач, нэрт хөгжимчний тоглолт танхим дүүрэн үзэгчтэй сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

Авьяаслаг ятгачин бүсгүйн ур чадвар, эгшиглэнт уран бүтээлийг Монголд төдийгүй Европын орнуудад өндөрөөр үнэлдэг. 2005 онд АНУ-ын Манхюттэнд болсон олон улсын кино наадмаас “Шилдэг киноны хөгжим", Германы пянз үйлдвэрлэгчдийн наадмаас "Шилдэг уран бүтээл" зэрэг шагнал гардсан ажээ. Энэхүү тоглолтын Монгол талын зохион байгуулагчаар “Тэнгэрийн Модун” ТББ ажиллаж буй. Уг тоглолтын талаарх сонирхолтой мэдээ, мэдээллийг www.Cityinfo.mn сайт уншигч таньд хүргэх болно.

 

Т.Буянаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт найруулагч Роб Райнер гэртээ нас барсан байдалтай олджээ

15/12/2025

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025

Жеймс Камерон “Аватар” кинондоо торгоны замын нүүдэлчдээс санаа авчээ

15/12/2025

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

15/12/2025

“Moon dance” хамтлаг ДАШТ-ээс дахин нэг хүрэл медаль хүртлээ

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.