Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хурд”-ын эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолтын тасалбараа амжиж захиалаарай
Уртын дуу

“Хурд”-ын эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолтын тасалбараа амжиж захиалаарай

Урлаг Урлаг29/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2016-02-01_2159012934447772016-02-29-11-21[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлагийн залуус монголын бүх сайхан эмэгтэйчүүддээ зориулаад 3-р сарын 8-ны өдөр “Ханьдаа дуулъя”, "Инээмсэглэ бүсгүйчүүд" гэсэн хоёр гайхалтай тоглолтоороо бэлэг барих болсноо дуулгасан билээ.

  Тэгвэл “Хурд” хамтлагийн үнэнч фенүүд хэдийнээ тасалбар, урилгаа захиалаад эхэлжээ. Тиймээс та бүхэн хайртай бүсгүйгээ, хайрт ижийгээ, хайртай эгчийгээ хэрхэн баярлуулахаа шийдэж амжаагүй бол гуравдугаар сарын 8-ны өдөр тоглогдох "Хурд" хамтлагийн хоёр гайхалтай тоглолтноос сонголтоо хийн бэлэг барих боломжтой юм. Ингээд та бүхэнд тоглолтын мэдээллийг хүргэе.

   Тэдний таньд барих эхний тоглолт бол "Инээмсэглэ бүсгүйчүүд" тоглолт юм. Энэхүү тоглолт 3 дугаар сарын 8-ны өдөр 15:00 цагаас АСА Циркд тоглогдох бөгөөд Монголын бүх үзэсгэлэн гоо бүсгүйчүүд та бүхэнд зориулагдаж байгаа юм. Тус тоглолт нь "Хурд" хамтлагийн АСА циркд зохион байгуулаж байгаа гуравдахь удаагийн тоглолт болж байгаа юм. Дашрамд дуулгахад “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтод хүрэлцэн ирсэн бүхий л бүсгүйчүүддээ "Халгай" брэндийн бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгөх гэнэ лээ. Хайртай ханиа, найз бүсгүйтэйгээ "Хосгүй" өнгөрүүлэх баярын өдрөө хамтдаа "Хурд"-тай өнгөрүүлж хөг нэмээрэй. 

   Харин хоёр дахь тоглолт буюу “Ханьдаа дуулъя” тоглолтын мэдээллийг хүргэхэд 1998 оноос хойш жил бүр уламжлал болгон тоглож байгаа бөгөөд энэ жил  хоёр дахь жилдээ тоглож буй юм.

   Энэ жилийн тоглолт Монголын №1 клуб “CASTLE”-д 600 үзэгчдэд зориулан “VIP” хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Тус тоглолтонд урилгаар Монголын рок попын сор болсон уран бүтээлчид оролцох бөгөөд үзэгчид маань 20:00-23:00 цагийн хооронд шоу тоглолтоор хөглөгдөх бол үргэлжлүүлэн 23:00-04:00 цагт Монгол гадаадын шилдэг DJ, MC, ОХУ-ын секси бүжигчдийн гайхалтай шоугаар баяраа тэмдэглэх боломжтой гэнэ. Дашрамд дуулгахад шоу тоглолтын зохион байгуулагчдийн зүгээс үзэгчиддээ бэлэг болгож 20:00-23:00 цагийн хооронд болох шоу тоглолт, 23:00-04:00 цагийн party-нд 1 тасалбараар үйлчлүүлэх боломжыг олгож байгаа юм байна.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99117476, 99139933, 89894373 дугаараас авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чингис хааны амьдралыг өгүүлэх цуврал “National Geographic” сувгаар гарч байна

13/05/2025

ШИНЭ КЛИП: Дурсамж сэдрээх “All in Hit” дууны клип цацагджээ

13/05/2025

Хүүхдүүдэд зориулсан “Cinemato” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

13/05/2025

Улсын драмын эрдмийн театр ажлын байранд суурилсан жүжигчин бэлтгэнэ

13/05/2025

ФОТО: Улсын хүүхэд, залуучуудын театрын бүтээл “Ромео, Жульетта” сонгодог жүжгээс

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.