Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Мундаг аавын гэр бүлд нь хоёр өрөө байр өгөхөө баталгаажууллаа
Нийгэм

Мундаг аавын гэр бүлд нь хоёр өрөө байр өгөхөө баталгаажууллаа

Урлаг Урлаг07/03/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dc30c5cdd65f6c9dbig8927177292016-03-07-13-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хэн нэг иргэний тухай хөрөг нэвтрүүлэг фэйсбүүк хуудсаар цацагдаад чамгүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл одоогоос хоёр жилийн өмнө энэхүү нэвтрүүлгийн зочноор таван хүүхэдтэй, таксины жолооч залуу уригдаж оролцсон. Эхнэр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, аз жаргалтай амьдрал босгохын төлөө нойр хоолгүй зүтгэн ажиллаж буй талаараа элдэв хачиргүйгээр ярьсан нь олон ч хүний талархлыг хүлээсэн.

Олноо мундаг аав хэмээн алдаршсан таксины жолооч залуу бурхны орноо одсон таагүй мэдээг бид сошал ертөнцөөс дуулсан.

Өмнө нь нэвтрүүлэгт оролцохдоо харвалт өгч байснаа ярьж байсныг уншигч та санаж буй биз. Тэгвэл өнгөрсөн намар дахин харвалт өгч, улмаар хүндэрч, асаргаанд байсаар насан эцэслэсэн байна. Талийгаачийн үр хүүхэд, гэргийд эмгэнэл илэрхийлсэн хүмүүс олон байгаа бөгөөд хандив цуглуулж орон байртай болгох аяныг ч эхлүүлсэн билээ. Монголчууд ч мундаг аавын үр хүүхдэд буян үйлдсээр…

Тэгвэл “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон мөн л фэйсбүүкээрээ дамжуулан нэгэн сайхан мэдээг дуулгалаа. Тодруулбал, “Шинэ Толгойт” төслийн хамт олны зүгээс таван хүүхдийн аав, сайн хань талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох орон сууцнаасаа хоёр өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байжээ.
Өнөөдөр талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт орон сууц өгөх болсон шийдвэрийг төслийн удирдлагууд хуралдан албан ёсны шийдвэр гаргаж баталгаажууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жисүгийн жүжиглэх чадвар шүүмжлэлд өртлөө

16/03/2026

“KPop Demon Hunters 2”-ын шинэ ангийг хийж эхэлжээ

16/03/2026

“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ

16/03/2026

“Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

16/03/2026

Монголын үндэсний болон сонгодог уран бүтээлчид Австрид тоглоно

16/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.