Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Монгол улс зуны тоололд шилжинэ
Сонгодог уран зохиол

Монгол улс зуны тоололд шилжинэ

Урлаг Урлаг10/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3e524791-c40d-4780-8159-90869e6432c85820892312016-03-10-15-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нарны гэрлийн энергийг боломжтой үед нь түлхүү ашигласнаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор манай улс БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн /хуучин нэрээр/ 1983 оны 51 дүгээр, 1985 оны 74 дүгээр, Засгийн газрын 2001 оны 93 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногт Баасан гарагаас 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногийн Баасан гараг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байсан нь тодорхой салбарын үйл ажиллагаа иргэдийн амьдралд ач холбогдлоо өгч иржээ.

Цагийн тооллыг урагшлуулж байгалийн гэрлийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, ажлын цаг эрт тарж иргэдийн амралт, чөлөөт цаг нэмэгдэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог тул “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг дахин боловсруулж танилцуулжээ. Эл тогтоолын төсөлтэй холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн МУ-ын Засгийн газраас тогтоол гаргасан.

Уг тогтоолд жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоожээ.

Энэхүү тогтоолын дагуу энэ сарын 25-аас 26-нд шилжих шөнө Монгол улс зуны цагийн хуваарьт шилжиж, цагийг нэг цагаар урагшлуулахаар боллоо.

Б.Дэжид

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Мөнгөний дүрэм” уран сайхны кино ирэх есдүгээр сарын 1-нээс кинотеатруудаар гарч эхэлнэ

07/08/2025

“Асаж буй толгод” жүжгийг Эрээн хотод тоглож байна

07/08/2025

“Уул, усны диваажин” нэртэй уран зургийг бүтээжээ

07/08/2025

X Богд Жэвзүндамба Их авшгийн ёслолд оролцлоо

07/08/2025

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хамгийн том кино наадамд монгол кино шалгарчээ

07/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.