Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2016” наадам боллоо
Нийгэм

Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2016” наадам боллоо

Урлаг Урлаг14/03/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a45cf582c3192d3839f4174a5206891c4150245572016-03-14-11-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2016” наадам амжилттай болж өнгөрлөө.

Хүүхэд багачуудыг үгийн баялаг сантай танилцуулж, санаж бодсоноо урнаар илэрхийлж сургах зорилготой уг наадам 6-9, 10-12 анги гэсэн насны ангиллаар болов. Энэхүү наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Г.Сонинбаяр, МСЭ-ийн гишүүн, “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гишүүн, сэтгүүлч-яруу найрагч С.Батгүр нар ажиллалаа.

Наадмын эхний шатанд хүүхдүүд өөрсдийн зохиосон шүлгээ уншиж, хоёр дахь шатанд хамгийн өндөр оноотой тус бүр 10 хүүхэд шүүгчдээс өгсөн Ертөнц, Огторгуй сэдвээр арван минутын хугацаанд шүлэг зохиож өрсөлдсөн юм.

Ингээд 6-9 ангийн насны ангилалд тэргүүн байрт 11 дүгээр сургуулийн сурагч Н.Саранжил шалгарсан болудаахь байруудад 3 дугаар сургуулийн Э.Алтаншагай, 2 дугаар сургуулийн Э.Энх-Уул, тусгай байрт МУБИС-ийн ЕБС-ийн сурагч Г.Намуун-Индра нар шалгарав. Харин 10-12 ангийн насны ангилалд тэргүүн байрт МУИС “Байгаль эх” лицей сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Энхтуул, удаахь байруудад 71 дүгээр сургуулийн А.Сайханбаяр, 2 дугаар сургуулийн Б.Тэмүүлэн нар шалгарч, тусгай байрт 2 дугаар сургуулийн Х.Буянбат нар орлоо. Мөн энэ үеэр 12 дугаар ангийн Х.Буянбат,С.Тэмүүжин,Д.Энхтуул нарт Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулиас өөрийн сургуульдаа элсэн суралцах эрхийн бичиг гардуулав.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026

Том Селлек телевизийн дэлгэцнээ эргэн ирнэ

26/08/2026

“How to Lose a Guy in 10 Days” киноны үргэлжлэл хийгдэнэ

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.