Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Opozit feat Wallace TG – Амьдрал бол кино – Amidral bol kino
Дуу хөгжим

Opozit feat Wallace TG – Амьдрал бол кино – Amidral bol kino

Урлаг Урлаг18/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Амьдрал бол кино дубле хорин нэг
Ахиад тасалбаргүй тул шимтэн үзнэ хором бүрийг
Найруулагч нь би, гол дүр нь би
Насны бөгсөнд оскарын шагнал хүртэх вий
Амьдрал бол кино нэвтэрхий толь
Ардын аман зохиол үлгэрт итгэхээ боль
Хөндлөнгийн нүдээр ажиглагч бусад нь туслах дүр
Зохиолыг өрнүүл ургамал ургана
Услах бүр романс, инээдэм, драма эсвэл аймшигын
Кино үзээд ядарсан байна дугхийгээд амсхий
Үргэлжлүүлээд дэтэктив өглөө сэрээд актив
Үе чинь дөрвөн мөчөө яст мэлхий шиг атийлгана
Өдөр бүр шинэ дүр, үүрэг роль өндөр
Үхэх тухай март өнөөдөр маргааш амьдрах өртэй
Үрсэн зарлагаа тооцно үүнэс илүү ашиг олох ёстой
Уран бүтээлийн гол дүр эсрэг дүр алга
үхээд дуусч болно энэ чиний сонголт
Үргэлж өөрчлөх боломж бий өмнө чинь хаалга онгойно
Өөрийг чинь орлох жүжигчин ямагт бий
Жүжигчидийн бүрэлдэхүүний жагсаалтыг харахаас өөр сонголт үгүй

Амьдрал бол кино дубле хорин нэг
Ахиад тасалбаргүй тул шимтэн үзнэ хором бүрийг
Найруулагч нь би, гол дүр нь би
Насны бөгсөнд оскарын шагнал хүртэх вий
Амьдрал бол хуурмаг орчин говийн зэрэглээ
Нягтрал сайтай дүрс нүдний шилгүй 10Д
Хямдралтай хялайхыг хүснэ найруулагчаас бусад нь
Хямдхан амьдрал хөөх найдваргүй хүмүүсээс бүгд нь
Хөрөнгө мөнгөний хаанчлал хөх бөгсний боол зэрэг нь
Хамгийн олон үзэгч хамгийн их хөгжөөн дэмжигчтэй
Худал хуурмаг бүхэн гоё сайхан гоо үзэсгэлэнтэй
Худлаа гэх худалчаа худалдагчаа чи ч гэсэн
Хамгийн сайн хүн сайхан нь гэж өөрийгөө хуурч итгэнэ
Жүжигчин биш үзэгч гэж бодолд автан зүрх савална
Түрч гэсэн амс татна, амьсгална
Аргаа барахдаа унтана зүүдэн дунд зөгнөлт кино өрнөнө
Амьдрал чамайг хүсэн хүсээгүй гол дүрээр авсан аваагүй
Шүлсээ хаяагүй булан гэж байхгүй
Жүжиглэх авъяасгүй бол булан тохойны туслах дүр цэвэрлэгч
Зүлгээд өнгө ордоггүй шал мэт амьдарна

Амьдрал бол кино дубле хорин нэг
Ахиад тасалбаргүй тул шимтэн үзнэ хором бүрийг
Найруулагч нь би, гол дүр нь би
Насны бөгсөнд оскарын шагнал хүртэх вий
Амьдралыг кино жүжиг гэнэ камертай бичлэг гэнэ
Туулын бургасанд антикристүүд шиг бүжиг хийнэ
Түүдэг галын зэрэглээ түнэр харанхуйн дунд
Мухар сүсэг тэнүүчлэнэ
Ад чөтгөрийн дүрд
Муу ёр зургаа зургаа зургаа
Мөргөл үйлдэнэ ахин төрсөн мэт мөрөө үлдээнэ
Хахир Хатуу нийгэмд өгөр толгой хүсэлд шиг
Гадны элдэв бурууг бүү шүт
Гарал угсаа ялгаатай энэ ардчилал биш
Хараал идсэн хорвоог гэрэлтүүлэх нь хар тамхи биш
Харааж зүхэж хэн нэгнийг үзэн ядах зорилго биш
Ганц л амьдарна хойд нас итгэл үнэмшил горьдлого ********** гэж хашгирах чимээнд
Бүгд сэрсэн
Айдасаа дагуулан энх тайваны гүүрээр хаазаа тултал чийсэн
Хар нөмрөг араас хараад хоцорсон тэнд
Бичлэгтэй хуурцаг бас үнэмлэхээ үлдээсэн

Амьдрал бол кино дубле хорин нэг
Ахиад тасалбаргүй тул шимтэн үзнэ хором бүрийг
Найруулагч нь би, гол дүр нь би
Насны бөгсөнд оскарын шагнал хүртэх вий

Харах хэрэгтэй хүмүүс хэрхэн жүжиглэж байгааг
Харах хэрэгтэй хүүхнүүд хэрхэн нүцэглэж байгааг
Харах хэрэгтэй хосууд хэрхэн хагацаж байгааг бас учирж байгааг
Харах хэрэгтэй хүмүүс яаж сэтгэж байгааг
Харж болно хуурамч тачаалыг хайрын кинон дээрээс
Харин хослон жаргахын гайхамшигыг хамгийн дуртай зохиол дээрээс
Хамгийн үнэ цэнэтэй зүйлийг хүүхдийн тоглоом болгон харуулахад
Харамсах нь бүү хэл хажууд нь хамт тоглоогүйдээ шаралхана
Хоёр хөлийн хоорондохоор холивуудын од болсон хүн ч байна
Хоёр хөлийн хоорондох зүйлээрээ хорвоогоос хальсан ч хүн байна
Харуулж чадаж байгаа хүнийг хараад хараал иднэ
Хамгийн сүүлийн төгсгөл дээрээ гацаж тархийг мараал иднэ
Жүжигчин бол жүжигчин
жинхэнэ дүрийн эзэнийг олоод дүгнэлт хийж суугаа би бол үзэгч нь
Жаргаж байгаа хосыг хараад жаал зугаа хэдэн үгсийг
Жагсаалаа гаргаж байгаа эгэл нэгэн жүжигчин

Амьдрал бол кино дубле хорин нэг
Ахиад тасалбаргүй тул шимтэн үзнэ хором бүрийг
Найруулагч нь би, гол дүр нь би
Насны бөгсөнд оскарын шагнал хүртэх вий

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан “Happy burstday” цомог гаргалаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.