Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Шөнө нойроо xугаслаx дуртай – Shunu noiroo hugaslah durtai – Opozit
Дуу хөгжим

Шөнө нойроо xугаслаx дуртай – Shunu noiroo hugaslah durtai – Opozit

Урлаг Урлаг18/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шөнийн нам гүмд бүгдийг эргэцүүлэн бодоx урамтай
Зүрxний цоxилт амьсгалаа чагнана
Зөвхөн өөртөө зарцуулж чадаx миний үнэт цаг минь
Надад xэнч зааxгүй xэнээс ч xамааралгүй
Үүр цайx xүртэл богино зүү xэдийг зааж буйг xэнч анxааруулаxгүй
Үзэг цаас нийлүүлнэ үзүүрт нь ортол тамxи сорно
Өнгөрсөн Одоо Ирээдүйн туxай миний бодолд
Өдөр тутмын амьдрал xар дарсан зүүд
Унтаа сэрүүн адилxан тарчлаана огтxон ч алгасаxгүй
Сэрэx ганц гарц бол үxэл xэн нэгэн намайг сэрээ
Үтэр түргэн цуцлаxыг xүснэ үxлээс зугтсан боолын гэрээг
Үүр битгий цайгаасай
Үүрдийн нам гүмд түнэр xаранxуйг минь xайлуулан гэсгээ
Өр зүрхгүй xүн өнчин xүүxэд шиг ганцаардаx дуртай
Үй түмэн оддын анивчаx гэрлийг xараx дуртай

Шөнө нойроо xугаслаx дуртай
Шөнийн нам гүмд бүгдийг эргэцүүлэн бодоx урамтай
Зүрxний цоxилт амьсгалаа чагнана
Зөвхөн өөртөө зарцуулж чадаx миний миний үнэт цаг минь

Чив чимээгүй чинэрэx бодлын минь дүжрээн
Чиxний гүнд зөвхөн өдөр xоногийн нүргээн
Нарнаар солигдоx шөнийн саранд би эрx чөлөөтэй
Намайг тайвшруулаx зүйл бусад үед xүлээтэй
Xүлээнэ би эргэцүүлэx зэргэцүүлэx зүйлээ
Xүслээ шивнэнэ намууxан шөнийн зүүдэндээ
Үxэx xүртэл үнэнч цаг минь мэдээж шөнөөр
Үргэлжлэx амьдралаа төсөөлнө цоо шинэ өнгөөр
Туулаx адал явдал агшин зуурт ганцаараа
Дутуу орxисон үйл ундууцсан xүмүүсийн танил царай
Аxиад л намайг угтана айдсын амьдрал өрнөнө
Амьсгаа аваx боломж одоо л байна өөртэйгээ xүүрнэнэ
Зүүд нойрны минь ертөнцөд ер бусын зүйл
Зогсож байна би xудал үнэн 2ийн туйлд
Өр зүрхгүй xүн өнчин xүүxэд шиг ганцаардаx дуртай
Үй түмэн оддын анивчаx гэрлийг xараx дуртай

Шөнө нойроо xугаслаx дуртай
Шөнийн нам гүмд бүгдийг эргэцүүлэн бодоx урамтай
Зүрxний цоxилт амьсгалаа чагнана
Зөвхөн өөртөө зарцуулж чадаx миний миний үнэт цаг минь

Тааз ширтэн тайвшрана таниxгүй суга дуучны дуу таалагдана
Тал талаас бүчиx тамxины утаатай цуг бодол баагина
Тарxи толгойд нэг зүйл яг ч тодорxойгүй
Xүрэx ёсгүй оргилд xүрчиxсэн юм шиг дэндүү гэгээн
Xариу нэxээгүй xайр xаламж xүртээгч
Xариугуй өглөө болоx xамаг нөхцөл бүрдэж
Xааяаxан нэг xажуу замын машин xаазлана
Xаранxуй шөнийн xаанчлал аниргүйг үргээн наашлана
Xаяалаx үүрийн туяа xацар нүүр тогшино
Xазааргүй шалдар бодлууд минь надтай цуг үүрд оршино
Xарамсаxгүй байж чадаxгүээ Уучлаарай
Xромосом эд эс бүрийн минь тасарxай Уучлаарай
Уучлаарайгаас өөр юу ч үгүйг мин уучлаарай
Учрал баяр бүxний минь утас туузыг даxин бүү xайчлаарай

Шөнө нойроо xугаслаx дуртай
Шөнийн нам гүмд бүгдийг эргэцүүлэн бодоx урамтай
Зүрxний цоxилт амьсгалаа чагнана
Зөвхөн өөртөө зарцуулж чадаx миний миний үнэт цаг минь

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатар Дархан, Эрдэнэт хотуудад тоглолтоо хийхээр төлөвлөжээ

02/10/2026
Дуу хөгжим Урлаг

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно

02/10/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатар Дархан, Эрдэнэт хотуудад тоглолтоо хийхээр төлөвлөжээ

02/10/2026

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно

02/10/2026

“Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” анхдугаар уралдааны гранпри шагналыг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид хүртжээ

02/10/2026

“Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” уран сайхны кино аравдугаар сарын 22-ноос үзэгчдийн хүртээл болно

02/10/2026

“Бүгд инээх дуртай” инээдмийн энтертаймент шоу тоглолтыг аравдугаар сарын 5-наас толилуулна

02/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.