Холливудын нэрт жүжигчин, 48 настай Николь Кидман өөрийн нөхөр хөгжимчин Кит Урбаныг дэмжихээр iHeartRadio Music Awards-ын шагнал гардуулах ёслолд хүрэлцэн иржээ. Энэхүү нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээгүүр хосууд гараасаа хөтлөлцөн гарч ирцгээсэн байна.
Хайртай хосууд олноос ичиж зоволгүйгээр бие биедээ халуун мэдрэмж илэрхийлж байсан нь шүтэн бишрэгчдийг нь бахдуулахад хүрсэн аж. Тэнд байгсдын өгүүлж байснаар, нөхөр нь Николь руу машид бахадсан харц илгээн, хариуд нь жүжигчин бүсгүй түүний чихэнд ямар нэгэн зүйл шивнэж донжтой инээмсэглэж байсан гэнэ.
Дашрамд дурдахад, энэхүү алдартай гэр бүлийн амьдрал төдийлөн таатай сайхан байдаггүй тухай зарим хэвлэлүүдэд урд нь мэдээлж байсан билээ. Николийн нөхөр Кит «American Idol» хэмээх алдартай телешоунд хамтран ажилладаг Женнифер Лопесыг “сонирхоод” байгаа тухай тэд цуурч байсан юм. Гэвч одоогийн нөхцөл байдлаас харахад, эдгээр шар мэдээнүүд нь санаанаас зохиосон байж болзошгүйг илтгэж байгаа бөгөөд энэ онд Кидман, Урбан нар хамтын амьдралынхаа 10 жилийн ойг тэмдэглэх аж.
Д.Мигаа
Эх сурвалж: ZONE.MN