Хоёрхон сая хүн амтай ч Монгол хэмээх нэрийг дэлхий дахинаа дуурсгаж бахдам сайхан амжилт гаргаж яваа олон гайхалтай мэдээг бид ар араас нь сонсож байна. Тэгвэл дахин нэг баярт мэдээ дуулгахад Монгол зураач С.Мөнхбаатар Иран улсаас зохион байгуулдаг “Олон улсын усан будгийн зураг"-ийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байрыг эзэлж Монгол усан будгийн гайхамшгийг дэлхийд таниуллаа.
Тэрээр мөн Канадын усан будгийн тэмцээнд оролцохоор шалгараад байгаа аж. Харин тэмцээний хоёрдугаар байранд Украин улсын 26 настай зураач Максим Кисилов орсон бол Унгарын улсын зураач Ласло Зока удаалжээ.
Б.Дэжид