Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Нэг жигүүргүй ардчилал
Сонгодог уран зохиол

Нэг жигүүргүй ардчилал

Урлаг Урлаг07/04/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e6ee83c8189d62d4a84fa0673ba926607219227382016-04-07-09-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ардчилсан нийгмийн үнэт зүйл бол мэдээж хэрэг эрх чөлөө. Гэвч үүнтэй эсрэгцээд хариуцлагын тогтолцоо буюу үүрэг гэдэг зүйл байдгийг хэрхэвч мартах учиргүй.

Гэвч монголчууд бид ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн тэр үеэс ардчилал гэдэг бол зүгээр л эрх чөлөө, эрхээ эдлэх өөрөөр хэлбэл дур зоргоороо байх гэсэн хэтийдсэн ойлголттой болчихсон.

Өнөөдөр Монголд хаана хариуцлага, хяналтын цогц аппарат байгааг асуувал хэн ч тодорхой, бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй болов уу.

Учир нь Монголын төрд ч, түмэнд ч ийм ойлголт байхгүй. Арга ч үгүй биз. Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг дээ. Ард түмний дуу хоолой, төлөөлөл байх ёстой 80-аад дурак өөрсдөө ч ардчиллын мөн чанарыг сайн ойлгоогүй,хариуцлага хүлээж үзээгүй, үүргээ биелүүлэх чадамжгүй нөхдүүд байгаа юм хойно. Сонгууль дөхөхөөр олон долоон юм ярьж, уран яруу донгодсоор зөөлөн сэнтийд заларчихна. Тэгээд л “4 жилийн хугацаанд хэн нь их мөнгө ард түмний халааснаас хумслах вэ” гэх ээлжит уралдаандаа ханцуй шамлан идэвхийлэн орчихно шүү дээ. Харамсалтай нь тэдний хугацаат алба дуусахад хэн ч тэднээс юу хийж бүтээснийг асуудаггүй.

Жирийн нэг компанийн ажилтан хурлаасаа хоцрох төдийд л хатуу донгодуулдаг атал 4 жилийн хугацаанд амлалтаа биелүүлээгүй тэдэнтэй хэн ч хариуцлага тооцдоггүй. Ийм дүр зураг оршин тогтноод удаж байна. Дээр байгаа тэднээс доор байгаа бид суралцах нь зүй ёсны хэрэг. Хүүхдүүд эцэг эхээсээ суралцдагийн адил тэд хулгайч, луйварчин байх юм бол бидний дийлэнх нь өөрийн эрхгүй тийм замаар явж болох юм байна гэсэн өчүүхэн бодолтонгууд болно оо доо. Нэг үгээр бол төрийн эрх барилцагч гэгдэгчид шударга бус байвал шударга бус нийгэм л тогтоно.

Харин шударга бус нийгэмд шударгаар амьдрах үнэхээр хэцүү. Үүнийг одоо Монголын ард түмэн маш сайн ойлгож байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг нь бол Монголд хариуцлага гээч зүйл хэрэгтэй байгааг мэдэхгүй биш мэддэг юм шиг байгаа юм. Учир нь тэр "Төрийг хариуцлагатай болгоно гэдэг нь мөнгө зарахгүйгээр хийчих ажил байхгүй юу" гэж хэлж байсан удаатай. Тэгээд яагаад одоо болтол үүнийгээ хийчихэж чадахгүй ярьж суусаар байгаа юм бол доо. Өнөөдөр Монголд том жижиг, их гарын олон авилгач, хулгайчид, эрхээ давуулан эдэлж бусдыг хохироогчид үй олноороо байна.

Гайхалтай нь энэ бол ерөнхийлөгчийн хувьд хүсэж байсан ардчилал нь мөн юм гэнэ билээ.Тэгвэл иргэн та бидний хүсэж байсан ардчилал мөн үү?, хариуцлагын тогтолцоогүй, үүрэг хэмээх ойлголтгүй ардчилал байж болох уу? Энд би дан ганц улс төрийн тогоон дахь хүмүүсийг буруутгаж, тэдэн рүү чичлэх гэсэнгүй. Чин үнэндээ хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс хамгийн ихээр хариуцлагатай байх ёстой атал тийм байж чадахгүй байгаа учраас л тэднийг онцгойлон авч үзлээ.

Түүнээс биш энгийн иргэнээс авахуулаад ижилгүй эрх мэдэлтэнд ч, Сараа Нараагаас эхлээд сайд дарга нарт ч ер нь хүн бүрт ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА гэгч дутагдаж байгааг зориуд цохон хэлье.

 

Б.Батцэцэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.