Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Даншиг наадам – Хүрээ цам” уламжлал ёсоороо болно
Уртын дуу

“Даншиг наадам – Хүрээ цам” уламжлал ёсоороо болно

Урлаг Урлаг14/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3.jpg_4422219592016-04-14-11-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Улаанбаатар хотыг бүс нутгийн баялал жуулчлалын бүс болгох зорилго бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин, соёлын арга хэмжээг энэ оны наймдугаар сарын 06-07-нд “Монгол наадам” цогцолборт зохион байгуулахаар болжээ.

   1922 оноос хойш тэмдэглээгүй “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын арга хэмжээг өнгөрсөн онд буюу Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан сэргээсэн билээ. НЗДТГ-аас уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

     Даншиг наадмын үеэр  Мөн наадамд зориулан Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэхээс гадна Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдах юм байна.

    Наадмын хөтөлбөрт 300 гаруй уран нугараач оролцсон “Уул усны домог” уран нугаралтын фестиваль, “Эвлэх уянга буюу ер бусын эрчим” этник музиклийг Чингисийн талбайд тоглох болжээ.

   Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг сонирхолтой арга хэжмээнүүд багтжээ.

    Наадмын өдрүүдэд “Монгол наадам” цогцолборт хүчит бөхийн барилдаан, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох бөгөөд аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлах  юм байна. Түүнчлэн лам нарын дунд ном хаялцах, унзад, голч, балин, тосон урлалын тэмцээн болно.

    Даншиг наадмын үеэр Улаанбаатар хотноо “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”болох тул үндэсний өв соёлоо олон улсад сурталчилан таниулах томоохон боломж бүрдэнэ гэдгийн НЗДТГ-ын дарга Е.Гэрэлчулуун мэдэгдлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Леонардо Ди Каприогийн шинэ кино ирэх есдүгээр сард нээлтээ хийнэ

06/08/2025

“Аминч” уран сайхны кино IPTV болон OTT флатформуудад орлоо

06/08/2025

“Hunter/X” хамтлагийн “Golden” дуу “Billboard” жагсаалтыг тэргүүлж, түүх бүтээж байна

06/08/2025

Жастин Бибер “Yukon” дууныхаа клипэд эхнэр, хүүгээ тоглуулжээ

06/08/2025

Леди Гага, Бруно Марс нар “MTV VMAs” наадмын хамгийн олон шагналд нэр дэвшжээ

06/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.