Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Сүлд” уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт боллоо
Нийгэм

“Сүлд” уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

Урлаг Урлаг14/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
uran-bichleg.jpg1_-768x5126820261592016-04-14-12-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    “Blue Moon Art Gallery”-д “Сүлд” анхны бие даасан уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Энэ үзэсгэлэн бол Монгол уран бичээч, МУИС-ийн Эх бичиг судлалын докторант Б.Алтантуяагийн монгол бичгийн соёлыг харуулсан уран бичлэгийн бүтээлүүдийн цогц юм.

    Монголчууд монгол бичгийг гайхамшигтай, яруу бичиж, хэрэглэж ирсэн түүхтэй. Монгол бичиг бол монголчуудын бичгийн соёлын өв юм. Монгол бичгийг эдүгээ цагт уран бичлэг буюу калиграф хэлбэрт шилжүүлж өргөн хэрэглэдэг болсон. Харин одоо “Сонгодог бичиг”-ийн хэмжээнд хүрсэний тод жишээ энэ үзэсгэлэнгээс харж болно. Калиграф гэдэг нь каллос–гоё, графиа–бичиг гэсэн утгатай юм. Уран бичлэг нь далд утга санаа, гүн ухааны сэтгэлгээг давхар агуулдаг байна.

   “Blue Moon Art Gallery”-н захирал, зураач, урлагийн гэр бүлээс гаралтай  Э.Тэмүгэ “Сүлд” үзэсгэлэнгийн тухай “Монголчуудын маань олон зуун жилийн өв уламжлал болсон эх бичгээ нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь бидний үүрэг байдаг. Тиймээс уран бичээч Б.Алтантуяагийн “Сүлд” нэртэй бүтээлүүдийг бид дэмжиж, энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.” гэж хэлсэн юм.

Уг үзэсгэлэнд уран бичлэгийн 40-ээд бүтээл тавигдсан байна. Уран бичлэгийн сэдэв нь эх орны шүлэг, дуулал, эртний сайхан сургаал, үгнүүдийг бийр, бэх, янтайгаа нийлүүлэн уран дүрслэлтэй бичжээ. Түүний бүтээлүүдийг үзэхээр маш олон хүмүүс ирсэн байлаа.

Энэ үеэр Б.Алтантуяагаас хэзээнээс эхэлж монгол уран бичлэгээр бичиж эхэлсэн бэ. Уран бичээч хүн бичиж байхдаа баримтладаг ёс болон гоо зүйн өндөр мэдрэмжтэй байх ёстой юу? хэмээн асуухад “ Би 2006 оноос эхэлж монгол уран бичлэгээр бичиж сурсан. Монгол бичгийг уран бичлэгээр бичиж сурахад хамгийн гол нь монгол бичгээ маш сайн мэддэг байх ёстой. Сайн  мэдсэний дараа ямар ч дүр дүрслэл, хэлбэр гаргаж бичиж болдог. Зурагчин хүн нэг агшинг зурдаг бол уран бичлэгтэн бийрийн урлагаар нэгэн агшинг буулгаж бичдэг” гэж ярилаа.

 uran bichleg.jpg1

uran bichleg 1

uran bichleg

Б.Баярмаа
Эх сурвалж: Шуурхай.мн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “ВАВА” брэндийн загварын шоунаас

24/08/2026

Одри Хепберний хүү ээжийгээ “Онцгой гэдгээ мэдээгүй” гэв

24/08/2026

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026

Женни энэ долоо хоногт шинэ цомгоо гаргана

24/08/2026

Энтони Хопкинс хөгжмийн анхны цомгоо гаргалаа

24/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.