Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Reggae” хөгжимд дуртай нь наашаа
Уртын дуу

“Reggae” хөгжимд дуртай нь наашаа

Урлаг Урлаг14/04/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jiijah7995676332016-04-14-12-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   "Reggae" дуучин JiiJah буюу М.Шижир-Эрдэнэ нь Итали улсад сүүлийн жилүүдэд зохиогдоод буй One Love Festival-д дуулахаар болжээ. Тиймээс энэхүү фестивальд оролцох зардалд дэмжлэг болох үүднээс “Раста фамили 3” партиг зохиож байгаа юм. 2016 оны 4-р сарын 30-ний өдөр Gandan Live House-т явагдах уг парти 20,000 төгрөгийн такстай байх аж.

   Партид Ratabuzz Souljahs, Macho Mt, Maf976, BACKYARD, Shagai Wangsta, Цэлмэг Нямсүрэн буюу TG нар оролцон ая дуугаа өргөх юм.

Залуу уран бүтээлч Jii Jah буюу М.Шижир-Эрдэнэ 2008 оноос хойш регги урсгалын сонирхох болсон бөгөөд өнгөрөгч оны гуравдугаар сарын 24-нд өөрийн шинэ уран бүтээл "Яадгийн" дуугаа толилуулсан билээ.

Соёл урлагийн их сургуулийн найруулагчийн ангийн төгсөх курст суралцдаг тэрээр дууныхаа үгийг өөрөө бичиж, клипээ өөрөө хийсэн гэдэг.

Ингээд авьяаслаг залуу уран бүтээлч Jii Jah буюу М.Шижир-Эрдэнэтэй анхны уран бүтээлээ хийгээд байхад нь ярилцсаныг уншигчдадаа хүргэж байна.

Регги бол миний дотор байгаа гэгээхэн хүсэл

-Яагаад заавал регги гэх урсгалыг онцлох болсон бэ. Ер нь энэ урсгал ямар онцлогтой байдаг юм бол?

-Надад бол энэ урсгал хамгийн сайхан урсгал. Хүмүүс хаа байсан Африкийн хөгжим гэж бодох байх л даа. Хөгжим бол хүн бүрийн ойлгодог хэл шүү дээ. Надад ойлгогдож байгаа хэл бол регги гэж ойлгож болно. Ер нь энэ урсгалыг Монголд хөгжүүлж эхэлье гэж бодож байгаа. Тиймээс хамгийн анхныхаа уран бүтээлийг туурвилаа.

-Энэ урсгалыг тэр болгон хүн бүхэн ойлгох нь ховор шүү дээ?

–Регги бол миний дотор байгаа гэгээхэн хүсэл. Цагаан цайвар бүхнийг регги гэж хэлж болно. Энэ бол миний л бодол шүү дээ.

-Дууны нэр их сонирхол татлаа. “Яадгийн” гэх нэрийг хэн өгсөн бэ?

-Дууны нэрийг эхнэр маань өгсөн. Ер нь юунаасаа ичдэг юм…”Яадаг юм” л гэсэн утгатай. Үгийг нь би өөрөө бичсэн. Харин аяыг “Kingdom Riddim” сайтаас авсан. Энэ сайтад регги DJ нар өөрсдийнхөө аяыг үнэгүй ашиглах зөвшөөрөлтэйгөөр байршуулдаг. “Kingdom Riddim” гэх сайтаас авсан аяа заавал буцаагаад нэрийг нь бичиж энэ сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай. Миний хувьд бүх хийх ёстой зүйлсийг нь албан ёсоор хийж бүртгүүлсэн байгаа. Хоолой бичлэгийн хувьд “Yellow room” студид орсон.

-Клипийг та өөрөө хийсэн гэж сонссон. Тэгэхээр видео клип талдаа сонирхолтой гэсэн үг үү?

-Би өөрөө клипээ хийсэн. Соёл урлагийн их сургуулийн найруулагчийн ангид сурдаг.

-Таны бүтээлээс сонсогчид маань юу мэдрэх бол?

-Хүн хүн өөрийнхөөрөө л ойлгох байх. Зарим нь энэ нөхөр нэлээн “мааз” нөхөр байна гэх байх. Харин зарим нь тэнэг нөхөр байна л гэх байх /Инээв/. Гэхдээ миний бодлоор битгий шантраарай бүх зүйлийг хичээвэл чаддаг юм шүү гэх санааг агуулж байгаа.

 

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Мөнгөний дүрэм” уран сайхны кино ирэх есдүгээр сарын 1-нээс кинотеатруудаар гарч эхэлнэ

07/08/2025

“Асаж буй толгод” жүжгийг Эрээн хотод тоглож байна

07/08/2025

“Уул, усны диваажин” нэртэй уран зургийг бүтээжээ

07/08/2025

X Богд Жэвзүндамба Их авшгийн ёслолд оролцлоо

07/08/2025

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хамгийн том кино наадамд монгол кино шалгарчээ

07/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.