Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Бүү март” өнөөдөр нээлтээ хийнэ
Уртын дуу

“Бүү март” өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг15/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1460684837571048253df5d1016488412016-04-15-11-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    “Хүмүүн фильм”-ийн бүтээл “Бүү март” кино  өнөөдөр нээлтээ хийж, бүх кино театраар үзэгчдийн хүртээл болох гэж байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жамбын Батмөнхийн амьдралаар намтарчлан бүтээсэн уг кино нь мартаж болохгүй түүхийг хүмүүст  хүргэж байгаагаараа онцлог гэж кино бүтээгчид өгүүлжээ. “Бүү март” киноны зохиолыг Ж.Мөнхбат бичиж, А.Мөнхсүх найруулсан юм. “Бүү март” киноны баатрууд нь дан түүхэн хүмүүс байгаа бөгөөд тэдний дүрийг хэн бүтээсэн болоод хэр төстэй жүжигчдийг сонгосон бэ, нүүр хувиргалт, тухайн хүнийхээ онцлогийг хэрхэн гаргав гэдэг нь хэн бүхэнд сонирхолтой. Тиймээс бид энэ удаа түүхэн дүрд хувирсан жүжигчдийн тухай мэдээллийг уншигчдадаа хүргэе.

    Киноны гол баатар Ж. Батмөнхийн дүрд жүжигчин СТА Н.Төмөрбат тоглож буй бол Юмжаагийн Цэдэнбалын дүрийг Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар бүтээжээ. Тэрбээр 25 насандаа "Говь хянганд тулалдсан нь" кинонд Ю.Цэдэнбалын залуугийн  дүрийг бүтээж байсан бол өдгөө 60  насандаа дахин түүхэн хүний дүрийг бүтээсэндээ баяртай байгаа ажээ. БНМАУ-ын түүхэнд мөнхөрсөн удирдагчдын нэг Хорлоогийн Чойбалсан гэхээр Ардын жүжигчин, дуурийн дуучин А.Дашпэлжээ санаанд буудаг. Энэ удаа ч тэрбээр маршал Х.Чойбалсангийн дүрд чадамгай хувирсан байна.

    Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Пунцагийн Жасрайг танихгүй хүн Монголд үгүй. Тэгвэл П.Жасрайн дүрийг хэн бүтээсэн гээч. Жүжигчин Д.Бямбацогт. “Салхи Дамбий”-н дүрээрээ олонд танигдсан СТА Д.Бямбацогт энэ удаа чадварлаг эдийн засагч, ерөнхий сайд болон хувирчээ.

    Жамбын Батмөнх гуайн намтар түүх Ардчилсан хөдөлгөөн, ардчиллын анхдагчидтай яалт ч үгүй холбогддог. Ардчиллын алтан хараацай С.Зориг агсан болоод ардчилагчдын төлөөлөл  Дарь.Сүхбаатар нарын дүрийг “Бүү март”-аас тольдоорой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канадын “Оттава” тэмдэг болон Ниагарын хүрхрээг Монголын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлжээ

13/07/2025

“Монголын сайхан орон” уран бүтээлийн үзэсгэлэн үргэлжилж байна

13/07/2025

Анхны “Hermès Birkin” цүнх дуудлага худалдаагаар 10 сая ам.доллароор зарагджээ

13/07/2025

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2025″ үдшийн цэнгүүнээс

13/07/2025

Улсын баяр наадамд Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан боллоо

12/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.